1Иохан 1:8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Гэмшлийн үйлс
5 ѳдөр
Гэмшил бол бид Христийг Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдэхийн тулд хийдэг чухал үйлдлүүдийн маань нэг билээ. Гэмшил бол бидний үйлдэл бөгөөд уучлал бол бидний төлөөх Бурханы төгс хайраас гарч буй хариу үйлдэл юм. Та энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр, Христтэй хамт алхах үед гэмшил бидэнд ямар чухал болохыг ойлгоход тань тус болох, товч чимээгүй цагийн материал болон өдөр бүрийн Библийн уншлагыг хүлээн авах болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.finds.life.church хаягаар орж үзнэ үү!

Зүрхний дайснууд
5 ѳдөр
Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох - гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё.

Би Гэм нүгэл ба Сорилтыг үнэхээр ялан дийлж чадах уу?
5 ѳдөр
"Би яагаад энэ гэм нүгэлээс салахгүй зууралдаад байгаа юм бэ?" гэж та өөрөөсөө асууж байсан уу? Ром 7:15-д элч Паул хүртэл ингэж хэлжээ: "Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна." Сүнсний амьдралд минь саад болж байгаа гэмийг бид хэрхэн зогсоож чадах вэ? Энэ нь боломжтой гэж үү? Тэгэхлээр хамтдаа Бурханы хайр, талархал, сорилт, Сатан ба гэмийн талаар ярилцъя.