1Коринт 12:8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Сүнслэг бэлэг гэж юу вэ?
4 өдөр
Хүмүүс өөрсдийн сүнслэг бэлгийн талаар ярьж байхыг та олонтаа сонсож байсан бизээ. Зарим хүмүүс бүр нэг цаанаасаа өөрсдөд нь тохирсон мэт зүйлсийг хийдэг болохыг та харж байсан байх. Харин таны тухайд? Та “Миний сүнслэг бэлэг юу юм бол?” гэж асууж магадгүй юм. Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөнөөс та олон төрлийн сүнслэг бэлгүүдийн талаар болон, хэрхэн өөрийн бэлэг авьяасаа нээн илрүүлэх талаар, түүнчлэн нээн илрүүлсэн бэлэг авьяасаа хэрэглэхэд тань түлхэц өгөх урам зоригийн талаар суралцах болно.
Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цаг
7 өдөр
Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно.
Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал
7 өдөр
Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.
Мэргэн ухаан
12 Ѳдѳр
Юунаас ч илүүтэйгээр мэргэн оюун ухааныг эрж хай хэмээн Бичээс бидэнд сургасан байдаг. Энэ төлөвлөгөөгөөр, та өдөр бүр мэргэн оюун ухаанд чиглэсэн хэд хэдэн эшлэлүүдийг судлах болно--мэргэн оюун ухаан гэж юу болох, яагаад энэ нь чухал болох мөн үүнийг хэрхэн олж авах вэ гэдэг талаар судлах болно.