YouVersion Logo
Search Icon

ЗЕХАРИА 4

4
1Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч эргэж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов. 2Тэр надаас
—Чи юу харж байна вэ? гэсэнд би
—Би харж байна. Оройдоо хул бүхий бүхэлдээ алтан дэнлүүний суурь болон түүн дээр орой дээрх дэнлүү тус бүрд хамаарах долоон сувгуудтай долоон дэнлүүг харав. 3Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний 4дараа би надтай ярилцаж байсан тэнгэр элчид хариулан
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5надтай ярилцагч мөнөөх тэнгэр элч надад хандан
—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
—Мэдэхгүй, эзэн минь гэв. 6Тэгээд тэр надад
—Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 7“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв. 8Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь
9Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН намайг та нар уруу илгээснийг мэдэх болно. 10Жижиг юмсын өдрийг хэн үзэн ядсан бэ? Харин эдгээр долоо нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа баярлах болно. Тэдгээр нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий мэлмий юм гэв.
11Дараа нь би түүнд
—Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь эдгээр хоёр чидун мод нь юу вэ? гэв. 12Би хоёр дахь удаагаа түүнд
—Хоёр алтан хоолойн дэргэдэх өөрсдөөсөө алтан тосыг юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд 13тэр надад хариулан
—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
—Үгүй, эзэн минь гэв. 14Тэгээд тэр
—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.

Currently Selected:

ЗЕХАРИА 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in