ЗЕХАРИА 13
13
1Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.
2“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна. 3Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана. 4Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй. 5Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ» гэнэ. 6Нэг нь түүнд «Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?» гэхэд тэр «Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм» гэнэ”.
7“Илд ээ! Миний Хоньчны эсрэг,
Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж
түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
“Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун.
Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.
8Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад
“Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ.
Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.
9Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган,
мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж,
алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана.
Тэд Миний нэрийг дуудаж,
Би тэдэнд хариулах болно.
«Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан,
«ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.
Currently Selected:
ЗЕХАРИА 13: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society