YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 87

87
Корагийн хөвгүүдийн дуулал. Дуу.
1Түүний суурь ариун ууланд бий.
2ЭЗЭН Сионы дааман хаалгуудыг
Иаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.
3Бурханы хот оо,
Чиний талаар алдартай юмс яригддаг.
Села
4“Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана.
Харагтун, Филист ба Тир Етиопын хамт
«Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”.
5Харин Сионы тухай
“Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ.
Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.
6ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,
“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ.
Села
7Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт
“Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ.

Currently Selected:

ДУУЛАЛ 87: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in