YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 66

66
Найрал дууны удирдаачид. Дуу. Дуулал.
1Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.
2Түүний нэрд сүр жавхланг дуул.
Түүний магтаалыг сүр жавхлантай болго.
3Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ!
Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.
4Бүх дэлхий Танд мөргөж,
Таныг магтан дуулна.
Тэд Таны нэрийг магтан дуулна.
Села
5Ирээд, хүний хөвгүүдэд хандсан үйлс дотор сүрдмээр
Бурханы ажлуудыг үз.
6Тэрээр далайг хуурай газар болгосон.
Тэд хөлөөрөө алхаж голыг гаталжээ.
Тэнд бид Түүний дотор баярлацгаая!
7Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг.
Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг.
Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр.
Села
8Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж,
Түүний магтаалыг гадагш сонсгогтун.
9Тэр биднийг амьд байлгаж,
Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.
10Бурхан, Та биднийг сорьсон билээ.
Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.
11Та биднийг торонд оруулсан.
Та бидний ууц нуруунд дарах ачааг үүрүүлсэн.
12Та хүмүүсийг бидний толгой дээгүүр мордуулсан.
Бид гал ба усан дундуур гарсан,
Гэлээ ч Та биднийг элбэг баян газарт авчирсан билээ.
13Би Таны өргөөнд шатаалт тахилуудыг авч орно.
Би Танд тангарагласнаа биелүүлнэ.
14Намайг зовлон зүдгүүрт байхад уруул минь гаргаж,
Ам минь ингэж хэлсэн.
15Би Танд тарган малаар шатаалт тахилуудыг
Хуцнуудын утаатай хамт өргөнө.
Би бухыг ухнатай хамт өргөнө.
Села
16Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс,
Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
17Би амаараа Түүнд хандан хашхирсан бөгөөд
Хэлээрээ Түүнийг өргөмжилсөн.
18Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн бол
Эзэн сонсохгүй.
19Харин Бурхан үнэхээр сонссон юм.
Тэр миний залбирлын дуунд чих тавьсан.
20Миний залбирлыг ч,
Надаас Өөрийн хайр энэрлийг ч буцаасангүй.
Бурхан магтагдах болтугай.

Currently Selected:

ДУУЛАЛ 66: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in