YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 59

59
Найрал дууны удирдаачид. Бүү устгаач аялгуунд зориулсан дуу. Саул хүмүүс илгээж, тэд Давидыг алахын тулд гэрийг тагнаж байх үеийн Давидын миктам.
1Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач.
Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач.
2Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж,
Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
3Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна.
Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөд
ЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
4Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог.
Надад туслахаар босож, хараач.
5Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан,
Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч.
Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч.
Села
6Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,
Хотыг тойрон явдаг.
7Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг.
Тэдний уруулд илд байдаг.
“Хэн сонсох юм бэ?” гэж тэд хэлдэг.
8Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг.
Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.
9Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна.
Учир нь Бурхан бол миний бат цайз.
10Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна.
Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.
11Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана.
Бидний бамбай болох Эзэн,
Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.
12Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм.
Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор,
Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.
13Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч.
Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач.
Села
14Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,
Хотыг тойрон явдаг.
15Тэд хоол хайн тэнүүчилж,
Цадаагүй бол шөнөжин архирдаг.
16Харин би Таны хүч чадлын тухай дуулна.
Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна.
Учир нь Та миний бат цайз,
Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн.
17Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна.
Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ.

Currently Selected:

ДУУЛАЛ 59: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in