YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 57

57
Найрал дууны удирдаачид. Бүү устгаач аялгуунд зориулсан дуу. Саулаас агуй уруу зугтсан үеийн Давидын миктам.
1Намайг өршөөгөөч, Бурхан, намайг өршөөгөөч.
Учир нь миний сэтгэл Таны дотор хоргоддог.
Таны жигүүрийн сүүдэрт би
Сүйрлийг өнгөртөл хоргодно.
2Би Хамгийн Дээд Бурханд хашхирна.
Тэр бол миний төлөө биелүүлдэг Бурхан.
3Тэрээр тэнгэрээс илгээж, намайг аварна.
Тэр намайг залгихаар завдагчдыг зэмлэдэг.
Села
Бурхан Өөрийн хайр энэрэл болон үнэнийг илгээнэ.
4Миний сэтгэл арслангуудын дунд байна.
Би амаар гал гаргагчдын дунд хэвтдэг.
Тэд бол хүний хөвгүүд бөгөөд шүд нь жад ба сум,
Хэл нь хурц илд юм.
5Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч.
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.
6Тэд миний хөлд тор тавьсан.
Сэтгэл минь бөхийв.
Тэд миний өмнө нүх ухсан.
Тэд түүний гүн уруу унацгаав.
Села
7Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна.
Би дуулна, би магтан дуулна.
8Зүрх минь, сэрээч!
Босоо ятга болон ятга аа, сэрээч!
Би үүрийн гэгээг сэрээнэ.
9Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө.
Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
10Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд
Таны үнэн үүлсэд тулам агуу билээ.
11Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч.
Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.

Currently Selected:

ДУУЛАЛ 57: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy