ДУУЛАЛ 122
122
Давидын өгсөх дуу.
1Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэд
Би баярласан.
2Иерусалим аа, бидний хөл
Чиний дааман хаалганы дотор зогсож байна.
3Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,
4Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд
ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр
Израилийн тогтоолын дагуу очдог юм.
5Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг,
Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.
6Иерусалимын амар амгалангийн төлөө гуй.
“Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.
7Амар амгалан чиний ханан хэрмийн дотор,
Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”.
8Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө
Би одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж хэлнэ.
9Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө
Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.
Currently Selected:
ДУУЛАЛ 122: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society