СУРГААЛТ ҮГС 22
22
1Сайн нэр нь агуу баялгаас ч дээр.
Таалал нь алт мөнгөнөөс ч дээр.
2Баян ба ядуу хүний нийтлэг зүйл гэвээс
Хэн хэнийг нь ЭЗЭН бүтээсэн явдал юм.
3Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг.
Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг.
4Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос
Амь, алдар хүнд, эд баялаг юм.
5Замаасаа гажсан хүний замд үүргэнэ ба занга бий.
Өөрийгөө хамгаалдаг хүн тэдгээрээс холуур явдаг.
6Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга.
Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.
7Баян хүн ядуу хүнийг захирдаг.
Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.
8Шударга бус явдлыг тариалагч нь хов хоосонг хураана.
Түүний уур хилэнгийн саваа мод ч алга болно.
9Өгөөмөр сэтгэлтэй хүн ерөөгдөх болно.
Учир нь тийм хүн ядууст хоолноосоо өгдөг.
10Басамжлагчийг холдуул.
Тэгвэл эвдрэлцэл зайлж одон, хэрүүл болон үл хүндэтгэх байдал ч алга болно.
11Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэнд
Хаан хүн хүртэл анд нөхөр болдог.
12ЭЗЭНий мэлмий мэдлэгийг хамгаалдаг.
Харин Тэр зальхай хүний үгсийг үл тоомсорлодог.
13Лазан хүн “Гадаа арслан байна.
Би гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.
14Садар эмийн ам гүн цооног юм.
ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.
15Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг.
Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.
16Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно.
17Чих тавин мэргэдийн үгсийг сонс.
Миний мэдлэгт ухаанаа хандуул.
18Хэрэв чи эдгээрийг цээжиндээ хадгалж,
энэ бүхнийг уруулан дээрээ бэлэн байлгах аваас тааламжтай байх болно.
19Тийнхүү чамайг ЭЗЭНд итгээсэй гэсэндээ би үүнийг өнөөдөр заалаа.
20Би чамд зориулж, мэргэн ухааны хийгээд зөвлөмж үгс болох гучин зүйр үг бичиж үлдээсэн биш үү?
21Ингэсэн нь үнэний үгсийг чамд мэдүүлж,
Чамайг илгээсэн нэгэнд чи зөв хариу өгч чадахын тулд юм шүү.
22Ядуу хүнийг ядуу гэж бүү дээрэмд.
Зовж зүдэрсэн нэгнийг дааман хаалган дээр бүү дарла!
23Учир нь ЭЗЭН ядуу хүмүүсийн хэрэгт санаа тавих бөгөөд
Тэднийг дээрэмдэгчдийн амийг авна.
24Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл.
25Эс тэгвээс чи түүн шиг болж, өөрийгөө занганд оруулж магадгүй шүү.
26Бусдын өмнөөс гар барин амлаж,
Мөн өртэй хүний төлөө батлан даалт гаргадаг хүн байх хэрэггүй.
27Хэрэв чамд өрөнд нь өгөх зүйл байхгүй юм бол
Унтаж буй ор дэвсгэрийг чинь яагаад тэр авах ёстой юм бэ?
28Эцэг өвгөдийнхөө тогтоосон эртний хил хязгаарыг бүү өөрчил.
29Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?
Тийм хүн хаадын өмнө зогсоно.
Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй.
Currently Selected:
СУРГААЛТ ҮГС 22: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society