YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 13

13
1Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг.
Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.
2Өөрийн амнаас гарах үр жимснээс хүн сайн сайхныг амсдаг.
Харин итгэл эвдэгчийн хүслэн нь хүчирхийлэл билээ.
3Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм.
Амаа айхтар том ангалзуулагч хүн сүйрэх болно.
4Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй.
Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ.
5Зөв шударга хүн худал хуурмаг зүйлийг үзэн яддаг бол
Хар санаатай хүн ичгүүр, гутамшигтай зүйлсийг хийдэг.
6Зөв шударга байдал гэмгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг бол
Хар санаа нь нүгэлтнийг ниргэдэг.
7Юу ч үгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна.
Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэн ч байх юм.
8Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй.
Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно.
9Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг.
Харин хар санаатны дэнлүү бөхдөг.
10Их зан маргаан мэтгэлцээнд л хүргэдэг.
Харин зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна.
11Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно.
Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна.
12Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол
Биелсэн хүсэл амийн мод болой.
13Үгийг үл тоомсорлогч нэгэн өөрийгөө өрөнд унагаж буй хэрэг.
Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ.
14Мэргэн хүний сургаал амьдралын ундарга бөгөөд
Үхлийн занганаас холдуулдаг.
15Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг.
Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ.
16Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг бол
Мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг.
17Хар санаатай элч гай зовлонд унана.
Харин итгэлт элч илааршлыг авчирна.
18Сахилгыг үл ойшоогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ.
Харин зэмлэлийг ойшоогч хүн нэр хүндтэй болно.
19Биелсэн хүсэл нь сэтгэлд амтат бурам аж.
Харин мунхаг хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвүүцдэг аж.
20Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно.
Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана.
21Гай зовлон нүгэлтнүүдийг мөшгөдөг.
Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм.
22Сайн хүн үр ач нартаа өв үлдээдэг.
Нүгэлтний эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг.
23Ядуу хүний тариан талбайд үр тариа арвин ургаж болох ч гэсэн
Шударга бус байдал түүнийг хоосруулна.
24Саваанаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм.
Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн.
25Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг бол
Хар санаатай хүний ходоод хонхолзоно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for СУРГААЛТ ҮГС 13