YouVersion Logo
Search Icon

ТООЛЛОГО 7

7
1Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас тэдгээрийг тосолж, ариусгав. 2Тэгээд Израилийн удирдагчид болох эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид тахилыг өргөв. (Тэд бол овгуудын удирдагчид байсан бөгөөд тоологдсон хүмүүсийг тэд тэргүүлж байлаа). 3Тэд өөрсдийн тахилыг ЭЗЭНий өмнө авчирсан нь хоёр удирдагчийн дунд нэг тэрэг, хүн тус бүрд нэг үхэр буюу зургаан бүхээгтэй тэрэг, арван хоёр үхэр болов. Тэдгээрийг асрын өмнө авчрав. 4Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
5Эдгээр зүйлсийг хурлын майхны үйлчлэлд хэрэглэхийн тулд тэднээс хүлээн ав. Тэдгээрийг чи левичүүдэд, үйлчлэлийнх нь дагуу хүн бүрд өгөгтүн гэлээ. 6Тиймээс Мосе тэрэгнүүд болон үхрүүдийг авч, тэдгээрийг левичүүдэд өгөв. 7Гершоны хөвгүүдэд тэдний үйлчлэлийнх нь дагуу хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд 8Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байдаг байлаа. 9Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв. 10Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв. 11Тэгэхэд ЭЗЭН Мосед
—Тахилын ширээний зориулалтанд өдөр бүр нэг удирдагч тахилаа авчран, тэд тахилуудаа өргөг гэв.
12Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн бол Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв. 13Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 14Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 15шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 16нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 17эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Амминадабын хүү Нахшоны өргөл байв.
18Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөл авчрав. 19Түүний авчирсан өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 20Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 21шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 22нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 23эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуарын хүү Нетанелын өргөл байв.
24Гурав дахь өдөр нь Зебулуны хөвгүүдийн удирдагч Хелоны хүү Елиаб байв. 25Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 26Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 27шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 28нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 29эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Хелоны хүү Елиабын өргөл байв.
30Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв. 31Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 32Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 33шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 34нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 35эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Шедеурын хүү Елизурын өргөл байв.
36Тав дахь өдөр нь Симеоны хүүхдүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв. 37Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 38Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 39шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 40нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 41эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Зуришаддаин хүү Шелумиелийн өргөл байв.
42Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв. 43Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 44Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 45шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 46нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 47эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Деуелийн хүү Елиасафын өргөл байв.
48Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв. 49Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 50Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 51шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 52нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 53эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммихудын хүү Елишамагийн өргөл байв.
54Найм дахь өдөр Манассегийн хөвгүүдийн удирдагч, Педахзурын хүү Гамалиел байв. 55Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 56Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 57шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 58нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 59эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл байв.
60Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеонийн хүү Абидан байв. 61Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 62Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 63шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга, 64нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 65эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа Энэ нь Гидеонийн хүү Абиданы өргөл байв.
66Арав дахь өдөр нь Даны хөвгүүдийн удирдагч, Аммишаддаин хүү Ахиезер байсан. 67Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 68Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 69шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хонь, нэг настай нэг эр хурга, 70нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 71эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Аммишаддаин хүү Ахиезерийн өргөл байв.
72Арван нэг дэх өдөр нь Ашерын хөвгүүдийн удирдагч, Охраны хүү Пагиел байв. 73Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 74Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 75шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга, 76нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 77эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Охраны хүү Пагиелын өргөл байв.
78Арван хоёр дахь өдөр нь Нафталийн хөвгүүдийн удирдагч, Енаны хүү Ахира байв. 79Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв. 80Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг, 81шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга, 82нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна, 83эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Енаны хүү Ахирагийн өргөл байв.
84Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн тагш, арван хоёр алтан бойпор, 85мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа. 86Дүүрэн утлагатай арван хоёр алтан бойпорын жин нь ариун газрын шекелийн дагуу тус бүр арван шекел бөгөөд бойпоруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа. 87Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух бөгөөд арван хоёр хуц, нэг настай арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт, нүглийн төлөөх тахилд зориулсан арван хоёр ухна, 88эвийн тахилын өргөлд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, нэг настай жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа түүнд өргөх зориулалтын тахил байв.
89Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.

Currently Selected:

ТООЛЛОГО 7: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ТООЛЛОГО 7