НАХУМ 2
2
1Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ.
Цайзаа хамгаал, замыг ажигла.
Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа.
2Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч,
тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч,
ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно.
3Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй,
дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.
Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөрт тэрэгнүүд нь гангийн галд хучигдсан.
Нарсан жаднууд найгаж байна.
4Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,
тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.
Тэдний дүр төрх нь бамбарууд мэт,
тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.
5Тэр өөрийнхөө сурвалжтнуудыг санадаг байна.
Тэд алхаан дундаа бүдэрч, хана хэрэм уруу нь яарцгаан, бүслэлтийн хаалт босгоно.
6Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.
7Бүх юм шийдэгдсэн.
Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.
Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.
8Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч
одоо тэд зугтаж байна.
“Зогс, зогс” гэх боловч буцаж ирэх хэн ч алга.
9Мөнгийг олзол, алтыг олзол.
Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.
10Тэр хоосорсон байна!
Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ.
Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна.
Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.
11Тэнд арслангуудын нүх,
залуу арслангуудын хооллох газар байсан.
Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж,
тэдэнд хэн ч саад болдоггүй байсан.
12Арслан гүегүүддээ хангалттай ихийг уран тастаж,
эм арслангууддаа хангалттай ихийг алж,
өөрийн ичээгээ олзоор, өөрийн нүхнүүдээ тастсан махаар дүүргэжээ.
13“Харагтун, Би чиний эсрэг байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Би утаан дунд түүний тэрэгнүүдийг шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас таслаж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй”.
Currently Selected:
НАХУМ 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society