YouVersion Logo
Search Icon

ЛУК 3

3
1Цезарь Тиберийн хаанчлалын арван тав дахь жилд, Понти Пилат Иудейн захирагч, Херод Галилын хаан, түүний дүү Филип Итурае болон Трахонитын мужийн хаан, Лусан Абилений хаан, 2Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иохан уруу Бурханы үг ирэв. 3Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. 4Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн,
«Цөлд хашхирагч нэгний дуу
“Эзэний замыг бэлтгэгтүн,
Түүний замыг шулуун болгогтун.
5Гуу жалга бүр дүүрч,
уулс, толгод бүхэн доошлон,
тахир нь шулуун болж,
хотгор бүхэн тэгшрэх бөгөөд
6аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ»
гэжээ.
7Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан
—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав? 8Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. “Абрахам бол бидний эцэг ” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна. 9Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Тиймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв. 10Цугласан олон түүнээс
—Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав. 11Тэр тэдэнд
—Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ. 12Зарим татвар хураагчид баптисм хүртэхээр бас ирж, түүнээс
—Багш аа, бид яах болж байна? гэхэд,
13Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв. 14Зарим цэргүүд
—Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр
—Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
15Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ мөн болох эсэхийг бодож байлаа. 16Иохан бүгдэд хандан
—Миний хувьд гэвэл, би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн сурыг ч тайлах зохисгүй хүн. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. 17Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ.
18Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа. 19Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэрэг болон өөрийн үйлдсэн бузар муу бүх хэргийн төлөө Иоханаас зэмлэл хүртжээ. 20Энэ бүхэн дээр нэмээд, тэр Иоханыг шоронд хориулжээ.
21Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдан, 22Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч
—Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.
23Есүс гучаад настай байхдаа Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор, Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн, 24Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын, 25Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн, 26Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн, 27Иода нь Иоананы, Иоанан нь Рхесагийн, Рхеса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн, 28Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн, 29Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн, 30Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын, 31Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын, 32Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны, 33Нахшон нь Амминадабын, Амминадаб нь Админы, Админ нь Рамын, Рам нь Хезроны, Хезрон нь Перезийн, Перез нь Иудагийн, 34Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын, 35Нахор нь Серугийн, Серуг нь Реугийн, Реу нь Пелегийн, Пелег нь Хеберийн, Хебер нь Шелагийн, 36Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын, 37Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, Енох нь Иаредын, Иаред нь Махалалеелын, Махалалеел нь Кайнаны, 38Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.

Currently Selected:

ЛУК 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in