ЛЕВИТ 27
27
1ЭЗЭН дахиад Мосед айлдан
— 2Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Хүн нь ЭЗЭНд зориулагдах хүмүүсийг үнэлсэн үнэлгээний дагуух онцгой тангаргийг өргөх үед 3хэрэв та нар хорь ба түүнээс дээш хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ нь ариун газрын шекелээр мөнгөний тавин шекел байх ёстой юм. 4Эсвэл хэрэв энэ нь эмэгтэй байвал та нарын үнэлгээ нь гучин шекел байх ёстой. 5Хэрэв энэ нь таван наснаас хорин насыг хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь хорин шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх юм. 6Гэвч хэрэв нэг сартайгаас таван нас хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний таван шекел байх бөгөөд эмэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний гурван шекел байх болой. 7Хэрэв жаран наснаас дээших байх тохиолдолд, хэрэв энэ нь эрэгтэй байвал үнэлгээ чинь арван таван шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх болой. 8Харин хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас, түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Тангараг өргөсөн нэгний хөрөнгө чадлын хирээр нь тахилч түүнийг үнэлэх юм. 9Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохистой төрлийн амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа ийм амьтан нь ариун болдог. 10Тэр нь түүнийг сайныг муугаар эсвэл мууг сайнаар орлуулах, эсвэл сольж болохгүй юм. Эсвэл хэрэв тэр амьтныг амьтнаар солих аваас тэр болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно. 11Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохисгүй бузар төрлийн амьтан байвал тэр нь уг амьтныг тахилчийн өмнө тавина. 12Тахилч түүнийг сайн муугаар нь үнэлэх бөгөөд энэ нь тахилч та нарын үнэлсэн үнийн дагуу тогтоогдох юм. 13Гэвч хэрэв тэр хүн түүнийг золихыг хүсвэл, тэр нь түүний үнийн тавны нэгийг нь түүн дээр нэмэх ёстой.
14Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусгах тохиолдолд, тахилч түүнийг нь сайн муугаар нь үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу үнэ нь тэгж тогтоно. 15Гэсэн ч хэрэв орон сууцаа ариусгасан нэгэн нь түүнийгээ золихыг хүсвэл тэрээр та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж орон сууц нь түүнийх болох юм.
16Дахин хэрэв хүн өөрийн өмчийн талбайгаас хэсгийг нь ЭЗЭНд ариусгах тохиолдолд та нарын үнэлгээ чинь түүнд шаардагдах үрийн тоотой тэнцүү байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгөтэй тэнцүү юм. 17Хэрэв тэр талбайгаа Эврийн бүрээдэлтийн жилд ариусгах аваас энэ нь та нарын үнэлгээний дагуу тогтоно. 18Хэрэв тэр хүн Эврийн бүрээдэлтийн дараа өөрийн талбайг ариусгавал тахилч дараагийн Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл үлдсэн жилүүдтэй тэнцүүлэн түүний үнийг тооцно. Энэ нь та нарын үнэлгээнээс хасагдах болой. 19Хэрэв түүнийг ариусгасан хүн нь талбайгаа золихыг хүсвэл тэр нь та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж талбай нь түүнийх болох юм. 20Гэсэн ч хэрэв тэрээр талбайгаа золихгүй, харин талбайг өөр хүнд худалдсан байвал үүнийг цаашид золих боломжгүй болсон байх бөгөөд, 21эврийн бүрээдэлтээр уг талбай нь хуучин эзэндээ буцан очих үедээ зориулагдсан талбайн адил ЭЗЭНд ариун болох юм. Энэ нь тахилчийн өмч болох болой. 22Эсвэл хэрэв хүн өөрийн эзэмшлийн талбайн нэг хэсэг биш болох өөрийн худалдаж авсан талбайгаа ЭЗЭНд ариусгавал, 23тахилч Эврийн бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь үнэлэн тооцох ёстой. Тэр өдөр мөнөөх хүн үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгнө. 24Эврийн бүрээдэлтийн жилд уг талбай нь тэр хүнд талбайг зарсан хуучин эзэндээ буцан очих болой. Энэ газрын эзэмшил нь түүнийх байсан юм. 25Түүнээс гадна, та нарын үнэлэх үнэ бүр чинь ариун газрын шекелийн дагуу байх ёстой. Шекел нь хорин гера байна.
26Анхны төрөгсөд нь ЭЗЭНийх учир амьтдын дундах анхны төрөгсдийг хэн ч ариусгаж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм. 27Харин хэрэв энэ нь бузар амьтан байх аваас та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн, түүнийг золих болно. Хэрэв энэ нь золигдохгүй байх аваас энэ нь та нарын үнэлсэн үнийн дагуу зарагдана.
28Гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс, хүнээс, эсвэл амьтнаас, эсвэл өөрийн өмчийн талбайгаас ЭЗЭНд тусгаарласан аливаа зүйл нь зарагдах, эсвэл золигдох ёсгүй. Зориулагдсан аливаа зүйл нь ЭЗЭНд хамгийн ариун юм. 29Хүмүүсийн дундаас тусгаарлагдсан байж болох нэг ч хүн золигдох ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй алуулах ёстой.
30Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ. 31Тиймийн тул хэрэв хүн өөрийн өгөх ёстой арван хувийн хэсгийг нь золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг нь түүн дээр нэмнэ. 32Бод болон бог малын сүргийн арван хувь буюу шилбүүр доогуур өнгөрөгч бүрийн арав дахь нэгэн нь ЭЗЭНд ариун байх юм. 33Тэр хүн үүнийг сайн уу, муу юу гэдэгт санаа тавих ч хэрэггүй бөгөөд сольж ч болохгүй. Эсвэл хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёул ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэлээ.
34Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.
Currently Selected:
ЛЕВИТ 27: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society