ИОВ 21
21
1Тэгэхэд Иов хариулан
— 2Хэлэх үгийг минь анхааралтай сонсож,
энэ нь та нарын тайвшрал болог.
3Тэвчин байж намайг яриулцгаа.
Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
4Миний хувьд гэвэл, би хүнд гомдсон гэж үү?
Яагаад би тэвчээргүй байж болохгүй юм бэ?
5Над уруу харж, гайхан алмайрцгаан,
гараа аман дээрээ тавь.
6Би санахдаа ч хүртэл түгшсэн бөгөөд
айдас хүйдэс бие махбодыг минь эзэмддэг.
7Яагаад хорон муу хүмүүс амьдарч,
цааш үргэлжлэн, бас маш хүчирхэг болж байна вэ?
8Үр удмууд нь тэдний нүүрний өмнө тэдэнтэй хамт,
мөн үр хүүхдүүд нь тэдний нүдний өмнө бэхэжсэн байна.
9Тэдний гэр орнууд айдсаас ангид бөгөөд
Бурханы саваа ч тэдний дээр алга.
10Тэдний бухнууд зогсолтгүй хээлтүүлж,
үнээ мал нь ч зулбахгүй тугал гаргадаг юм.
11Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал,
тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.
12Хуур, босоо ятганд тэд дуулж,
лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
13Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд,
мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.
14Тэд Бурханд “Биднээс холд!
Таны замыг мэдэх хүсэл ч бидэнд алга.
15Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ?
Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.
16Харагтун, тэдний хөгжил цэцэглэл тэдний гарт байдаггүй аж.
Нүгэлтний зөвлөгөө надаас хол билээ.
17Хорон муу хүний дэнлүү хир их унтарч,
эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу?
Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?
18Тэд салхины өмнө сүрэл мэт,
эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?
19“Бурхан хүний гэм нүглийг үр хүүхдүүдэд нь хураадаг”
Өөрт нь мэдүүлэхийн тулд Бурхан түүнд нөхөн төлөх болтугай.
20Түүний өөрийнх нь нүд ялзарлаа харж,
тэрээр Төгс Хүчит Нэгэний уур хилэнгээс ууг.
21Яагаад гэвэл түүний саруудын тоо гүйцэхэд буюу
өөрийнхөө дараа тэрээр гэр орондоо яаж санаа тавих юм бэ?
22Бурхан өндөрт байгсдыг шүүн шийтгэдэг байхад
хэн нэгэн Түүнд билэг ухааныг зааж чадах уу?
23Хэн нэгэн нь бүхлээрээ тайван,
хангалуун байхдаа бүрэн хүч тэнхээтэйгээр нас эцэслэдэг.
24Түүний дотор өөх бялхсан бөгөөд
түүний ясны чөмөг бөх бат хэвээр байдаг.
25Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.
26Тэд хамтдаа шороон дотор хэвтдэг бөгөөд
хорхойнуудад хучигддаг.
27Харагтун, санаа бодлуудыг чинь болон
намайг буруутгах байсан төлөвлөгөөнүүдийг чинь би мэднэ.
28Та нар “Сурвалжит хүний гэр орон,
мөн хорон муу хүний оршихуй болох майхан хаана байна вэ?” гэдэг.
29Та нар аянчин хүмүүсээс асуугаагүй юм уу?
Та нар тэдний гэрчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй юу?
30Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ.
Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
31Хэн түүний замыг нүүрэн дээр нь хэлж,
хэн үйлдсэн зүйлийнх нь төлөө түүнд хариулах вэ?
32Түүнийг булшинд хийх хооронд ч булшин дээр нь харуул байх болно.
33Хөндийн шавар ч түүнийг зөөлөн нөмөрнө.
Түүнээс гадна түүний урд тоолшгүй их хүн байхад
араас нь бүх хүмүүс дагах болно.
34Тэгвэл та нар намайг хэрхэн хоосноор тайтгаруулах вэ?
Учир нь та нарын хариулт хуурмаг хэвээр байдаг гэв.
Currently Selected:
ИОВ 21: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society