YouVersion Logo
Search Icon

ИСАИА 38

38
1Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд,
—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ” гэсэн. 2Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран, 3“Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав. 4Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,
5Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ. 6Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална»” гэж хэл. 7ЭЗЭН Өөрийн амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ. 8Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.
9Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.
10“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж,
өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.
11“Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй.
Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.
12“Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав.
Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.
Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав.
Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
13Өглөө болтол би тэвчивч,
Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ.
Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
14Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран,
тагтаа мэт гашуудаж байна.
Өөдөө ширтсээр миний нүд чилжээ.
Эзэн, би шаналж байна.
Миний хамгаалалт байгаач.
15Би юу хэлэх вэ?
Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна.
Сэтгэлийнхээ гашуудлаас болж
би бүх он жилүүддээ төлөв даруу явна.
16Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг.
Энэ бүхэнд миний сүнс бий.
Намайг эдгээж, амьдруулаач.
17Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан.
Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав.
Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.
18Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй,
үхэл Таныг магтаж чадахгүй.
Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.
19Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө.
Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.
20ЭЗЭН намайг заавал аварна.
Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн турш
бид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно”.
21Одоо Исаиа
—Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв. 22Тэгэхэд Хезекиа
—Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.

Currently Selected:

ИСАИА 38: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in