YouVersion Logo
Search Icon

ЕЗРА 1

1
1Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан, 2“Персийн хаан Кореш ийнхүү өгүүлж байна. «Тэнгэрийн Бурхан, ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалыг өгөөд, Иуда дахь Иерусалимд Түүнд өргөө барихыг даалгав. 3Түүний ард түмнээс та нарын дунд буй хэн ч бай, түүний Бурхан түүнтэй хамт байг! Түүнийг Иуда дахь Иерусалим уруу явуулж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариул. Тэр бол Иерусалимд буй Бурхан мөн. 4Аль ч газар амьдарч байж болох амьд үлдсэн хүн бүрийг тэр газрын хүмүүс нь Иерусалим дахь Бурханы өргөөний төлөө мөнгө, алт, эд бараа, мал сүргийг сайн дурын өргөлийн хамтаар тэтгэх болтугай»” гэв.
5Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид, тахилч нар ба левичүүд болон Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг дахин барихын тулд явуулахаар сүнсийг нь Бурхан хөдөлгөсөн хүн бүр босоцгоов. 6Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив. 7Бас Кореш хаан Небухаднезарын Иерусалимаас авч одоод өөрийн бурхдын гэрт тавьсан ЭЗЭНий өргөөний эд юмсыг гаргаж ирэв. 8Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн сан сахигч Митредатын гараар гаргаж ирүүлэн, Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв. 9Тэдгээрийн тоо нь гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга, 10гучин алтан аяга, хоёрдугаар төрлийн дөрвөн зуун арван мөнгөн аяга болон нэг мянган бусад эд юмс байв. 11Бүх алт, мөнгөн эд юмс нь таван мянга дөрвөн зуу байв. Энэ бүгдийг Шешбазар нь Вавилоноос Иерусалим уруу буцсан цөлөгдөгсөдтэй хамт аваачив.

Currently Selected:

ЕЗРА 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in