YouVersion Logo
Search Icon

ЕЗЕКИЕЛ 24

24
1Ес дэх жилийн аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж,
2Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо. 3Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Тогоогоо тавьж, түүнийг тавиад бас дотор нь ус хий.
4Түүний дотор аливаа сайн хэсгүүдийг,
гуя хааг хийж, шилсэн яснуудаар дүүргэ.
5Хонин сүргээс шилдгийг ав.
Мөн тогоон дор түлээ овоол.
Үүнийгээ сайтар чана.
Доторх яснуудыг нь буцалга».
6Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.
«Цуст хот, зэв нь үл арилах зэвтэй тогоо золгүй еэ.
Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга.
7Учир нь түүний цус голд нь байна.
Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ.
Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.
8Өшөө авах хилэн гарч ирэхээр,
Би түүний цусыг далдлуулахгүйн тулд нүцгэн хадан дээр урсгасан».
9Тиймээс, Эзэн БУРХАН ийнхүү айлджээ.
«Цуст хот золгүй еэ! Би бас мод овоолсныг агуу их болгоно.
10Модон дээр овоолон, гал ноцоож, махыг сайтар чанаж, халуун ногоог хутга.
Яснууд нь шатаагдаг.
11Хоосон тогоог нүүрсэн дээр тавь.
Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан, доторх бохир заваан нь хайлж, зэв нь арилах юм.
12Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ.
Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй.
Түүний зэв нь гал дотор байг!
13Чиний бохир заваан нь завхай юм.
Учир нь Би чамайг цэвэршүүлсэн атал чи цэвэр бус байгаа бөгөөд
Би чам дээр Өөрийн хилэнг гүйцээх хүртэл чи өөрийн бохир заваанаас цэвэршүүлэгдэхгүй.
14ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Чиний замууд болон үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.
15Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,
16Хүний хүү харагтун, Би нэг үлээлтээр чиний нүдний хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, чиний нулимс урсах ёсгүй. 17Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү бүтээ. Хүмүүсийн талхыг бүү ид гэв. 18Тиймээс өглөө нь би хүмүүст ярьж, үдэш нь миний эхнэр үхэв. Өглөө нь би тушаагдсан ёсоор үйлдэв. 19Хүмүүс надаас
—Чиний үйлдэж буй эдгээр зүйлс бидний хувьд ямар учиртай болохыг чи бидэнд хэлж өгөхгүй юм уу? гэж асуув. 20Тэгээд би тэдэнд
—ЭЗЭНий үг надад ирж, 21“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана. 22Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа бүтээхгүй, хүмүүсийн талхыг идэхгүй. 23Та нар толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй. Харин өөрсдийн хууль бусын дотор ялзран, бие биедээ гашуудах болно. 24Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ нь биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно”».
25“Хүний хүү, чиний хувьд гэвэл, Би тэдний бардамналын баясгалан, тэдний нүдний хүслэн, тэдний зүрхний баясал болох тэдний бат цайз болон тэдний хөвгүүд охидыг авах тэр өдөрт, 26тэр өдөр амь мултарсан нэгэн чиний чихэнд мэдээг мэдүүлэхээр чамд ирэх бус уу? 27Тэр өдөр амь мултарч ирсэн тэр хүнд чиний ам нээгдэж, чи ярин, цаашид хэлгүй байхгүй. Тийнхүү чи тэдэнд тэмдэг болж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”.

Currently Selected:

ЕЗЕКИЕЛ 24: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in