YouVersion Logo
Search Icon

ЕСТЕР 6

6
1Хаан тэр шөнийн туршид унтаж чадсангүй тул бичлэгийн ном, он дарааллын бичгийг авчрах тушаал өгч, тэдгээрийг хааны өмнө уншив. 2Тэндээс сахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов. 3Тэгээд хаан
—Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд
—Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв. 4Хаан
—Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв. 5Хааны зарц нар түүнд
—Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан
—Түүнийг оруул! гэв. 6Тэгээд Хаман орж ирэхэд хаан
—Хааны хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх ёстой вэ? гэхэд Хаман өөртөө “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлэв. 7Тэгээд Хаман хаанд
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд 8хааны өмссөн дээл, толгойд нь хааны титэм тавьсан хааны унаж байсан морийг тэднээр авчруулж, 9дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ” хэмээн тунхаглаг! гэв.
10Тэгэхэд хаан Хаманд
—Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлээс алийг нь ч бүү орхи! гэв. 11Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав. 12Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав. 13Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхдөдөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар
—Мордехаи иудей гаралтай бол, чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй, харин лавтай унах болно гэв. 14Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.

Currently Selected:

ЕСТЕР 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in