YouVersion Logo
Search Icon

2 ПЕТР 3

3
1Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь 2ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс болоод танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм. 3Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. 4Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ. 5Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. 6Тэр үед ертөнц усан галавт автан, усаар устгагдсан аж. 7Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна.
8Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. 9Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг. 10Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана. 11Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? 12Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно. 13Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна.
14Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. 15Бидний хайрт ах Паул өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. 16Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг. 17Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. 18Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.

Currently Selected:

2 ПЕТР 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in