YouVersion Logo
Search Icon

1 ПЕТР 4

4
1Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил зорилгоор өөрсдийгөө зэвсэглэ. Яагаад гэвэл махан биеэрээ зовсон нэгэн нь нүгэл хийхээ больсон. 2Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. 3Учир нь хэдийн өнгөрсөн өдрүүдэд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх явдал болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай. 4Энэ бүхэнд тэд та нарыг өөрсөдтэй нь хамт дураараа дургих явдалд холбогдоогүйд гайхширч, муу хэлдэг. 5Гэвч тэд амьд болоод үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно. 6Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм.
7Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс зөв шүүн тунгааж, залбиралдаа эрүүл байгтун. 8Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм. 9Гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой бай. 10Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. 11Ярьдаг хүн нь Бурханы үгийг яаж хэлдэгчлэн яриг. Үйлчилдэг хүн нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжуулан Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба ноёрхол нь үеийн үед байх болтугай. Амен.
12Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. 13Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Христийн алдар илчлэгдэхэд та нар баяр хөөртэйгөөр баярлах юм. 14Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог. 15Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл хорон мууг үйлдэгч юм уу, эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. 16Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. 17Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ? 18Хэрэв зөвт хүн арай гэж аврагдах юм бол, бурхангүй хүн болон нүгэлтэн яах болж байна? 19Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.

Currently Selected:

1 ПЕТР 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in