YouVersion Logo
Search Icon

1 КОРИНТ 13

13
1Хэрэв би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангинах цан болох байсан. 2Хэрэв би эш үзүүлэх чадвартай, мөн бүх нууцууд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр байхгүй бол би юу ч биш. 3Хэрэв би өөрийн бүх л өмч хөрөнгөө тараан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. 4Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, 5зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, 6зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, 7бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. 8Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүлж байгаа бол, тэдгээр нь үгүй болно. Хэрэв олон янзын хэлүүд байгаа бол тэд болих болно. Хэрэв мэдлэг байгаа бол энэ ч үгүй болно. 9Учир нь бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг эш үзүүлдэг. 10Харин төгс юм нь ирэх үед хэсэгхэн гэдэг нь үгүй болно. 11Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм. 12Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч, харин дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч, би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ харин дараа нь би бүрэн мэдэх болно. 13Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.

Currently Selected:

1 КОРИНТ 13: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy