ШАСТИРЫН ДЭЭД 8
8
1Бениамин нь ууган хүү Бела, удаах хүү Ашбел, гуравдугаар хүү Ахара, 2дөрөвдүгээр хүү Ноха, тавдугаар хүү Рафа нарын эцэг болов. 3Бела хөвгүүдтэй байсан бөгөөд тэднийг Аддар, Гера, Абихуд, 4Абишуа, Нааман, Ахоа, 5Гера, Шефуфан, Хурам гэдэг байв. 6Ехүдийн хөвгүүд нь дараах болой. Тэд Гебад амьдардаг гэр бүлийн захирагчид бөгөөд Геба иргэдийг Манахат уруу олзлон аваачжээ. 7Тэднийг нэрлэвэл Нааман, Ахиа, Гера бөгөөд тэднийг олзлон аваачсан Гера нь Узза, Ахихуд нарын эцэг болжээ. 8Шахараим нь Хушим, Баара хэмээх өөрийн эхнэрүүдийг явуулсны дараа Моаб газарт хүүхдүүдтэй болов. 9Тэр өөрийн эхнэр Ходешаар дамжуулан Иобаб, Зибиа, Меша, Малкам, 10Иеуз, Сахиа, Мирма нарын эцэг болов. Түүний хөвгүүд нь тэдгээр гэрийн захирагчид болой. 11Бас Шахараим нь эхнэр Хушимаараа дамжуулан Абитуб, Елпаал нарын эцэг болов. 12Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав. 13Мөн Бериа, Шема нь Аиалонд амьдардаг гэр бүлүүдийн захирагчид бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ. 14Мөн Ахио, Шашак, Иеримот, 15Зебадиа, Арад, Едер, 16Михаел, Ишпа, Иоха нар нь Бериагийн хөвгүүд болой. 17Зебадиа, Мешуллам, Хизки, Хебер, 18Ишмераи, Излиа, Иобаб нар нь Елпаалын хөвгүүд болой. 19Иаким, Зихри, Забди, 20Елиенаи, Зиллетаи, Елиел, 21Адаиа, Бераиа, Шимрат нар нь Шимеигийн хөвгүүд болой. 22Ишпан, Ебер, Елиел, 23Абдон, Зихри, Ханан, 24Хананиа, Елам, Антотиа, 25Ифдеиа, Пенуел нар нь Шашакийн хөвгүүд болой. 26Шамшраи, Шехариа, Аталиа, 27Иаарешиа, Елиа, Зихри нар нь Иерохамын хөвгүүд болой. 28Тэд удмынхаа дагуу тус тусын гэрийн захирагчид бөгөөд эдгээр захирагчид нь Иерусалимд амьдарч байв.
29Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой. 30Түүний ууган хүү нь Абдон бөгөөд удаах нь Зур, Киш, Баал, Надаб, 31Гедор, Ахио, Зехер нар болой. 32Миклот нь Шимеагийн эцэг болов. Мөн тэд өөрсдийн ах дүүсийн хамт өөр бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Иерусалимд амьдрав. 33Нер Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болсон юм. 34Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов. 35Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой. 36Ахаз нь Иехоаддагийн эцэг болж, Иехоадда нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри Мозагийн эцэг болов. 37Моза нь Бинеагийн эцэг болсон юм. Бинеагийн хүү нь Рафа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 38Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Эд бүгд Азелын хөвгүүд юм. 39Түүний дүү Ешекийн хөвгүүдийн ууган нь Улам, хоёрдугаарх нь Иеуш, гуравдугаарх нь Елифелет болой. 40Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай бөгөөд тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эдгээр нь бүгд Бениамины хөвгүүд болой.
Currently Selected:
ШАСТИРЫН ДЭЭД 8: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society