YouVersion Logo
Search Icon

Зехариа 7

7
Дүр эсгэсэн мацгийг буруушаав
1Дариус хааны дөрөвдүгээр оны Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ. 2Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Регем-мелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв. 3Тэд түг түмдийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан
—Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрсдийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд 4түг түмдийн ЭЗЭНий үг надад ирж
5Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү? 6Идэж уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү? 7Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.
Эсэргүүцлийн шийтгэл
8Тэгээд ЭЗЭНий үг, Зехариад ирж
9Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун. 10Бэлэвснийг болон өнчнийг, ирмэл хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг, зүрхэндээ мууг бүү төлөвлө.” 11Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав. 12Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн. 13Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 14Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.

Currently Selected:

Зехариа 7: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in