YouVersion Logo
Search Icon

Тит 2

2
Янз бүрийн бүлгүүдэд заах зүйлс
1Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. 2Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүштэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дор эрүүл байх ёстой. 3Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой. 4Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр, хүүхдүүдээ хайрладаг, 5нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр явдалтай, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. 6Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. 7Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон өргө. Сургаал дотор ялзраагүй, хүндлэлтэй, 8маргаангүй эрүүл үгээр байвал сөргөлдөгч чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичих болно. 9Боолууд аливаа зүйлд эзэндээ захирагдан, таалалд нь нийцүүлж, зөрж эсэргүүцэлгүй, 10шамшигдуулалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар чимнэ. 11Учир нь бүх хүнд аврал авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэж, 12сүсэг бишрэлгүйг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед биеэ цэнэдэг ба сүсэг бишрэлтэй амьдрахыг бидэнд сургадаг. 13Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг. 14Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.#Дуу 130:8; Гэт 19:5; Дх 4:20, 7:6, 14:2; 1Пт 2:9 15Чи эдгээрийг бүхий л эрх мэдлээр ярь, ятга, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг.

Currently Selected:

Тит 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy