YouVersion Logo
Search Icon

Рут 4

4
Рут Боаз нар гэрлэв
1Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд
—Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа. 2Тэгээд тэр хотын ахмадуудаас арван хүнийг авчран
—Энэ суудал дээр суугтун гэсэнд тэд ч бас сууцгаав. 3Тэгэхэд тэр хамгийн ойрын хамаатанд хандан
—Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг хэн нэгэнд маань худалдах ёстой. 4Тиймээс “Энэ суудал дээр сууж буй хүмүүсийн өмнө болон миний ард түмний ахмадуудын өмнө түүний өвийг золин худалдаж авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдмээр байна. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” гэхэд тэр
—Би тэр газрын өвийг нь золин худалдаж авна гэв. 5Тэгтэл Боаз
—Чи Наомигийн#4:5 Еврейд нь Наоми Рут нараас гараас тариалангийн талбайг золин худалдаж авах тэр өдөртөө мөн талийгаачийн нэрийг түүний газрын өвд дуудагдан үлдээлгэхийн тулд талийгаачийн бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг бас авах ёстой гэв. 6Хамгийн ойрын хамаатан өв золигч
—Тийм бол би өөртөө өвийг нь золин авч үнэндээ чадахгүй. Чадлаа гэхэд би өөрийнхөө өвийг сүйрүүлэхэд хүрнэ. Харин чи түүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би түүнийг золин авч үнэхээр чадахгүй гэв. 7Израильд өв золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа урьдын цагт нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг заншилтай байв. Энэ бол Израильд өвийг баталгаатай болгох арга нь байжээ.#Дх 25:9 8Тэгээд өвийг золигч нь Боазд
—Чи өөртөө үүнийг золин авагтун гэж өгүүлээд шаахайгаа тайлав.#4:8 ЭНО-д тайлаад Боазд өгөв Еврейд нь ийм үг байхгүй. 9Тэгтэл Боаз ахмадууд хийгээд бүх ард олонд
—Өнөөдөр би Наомигийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нь та нар мөн. 10Бас өөд болсон хүний нэрийг өвд нь дуудуулан үлдээлгэхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авлаа. Ингэснээр өөд болсон хүний нэр нь ах дүү төрөл садангаасаа болон төрсөн газрынхаа үүд хаалганаас тасарч мартагдах нь үгүй юм. Өнөөдөр үүний гэрч нь та нар гэв.#Дх 25:5–6 11Үүдэн хаалганаа байсан бүх ард олон болон тэнд суудал эзэлсэн ахмадууд
—Бид гэрч мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН, Израилийн гэрийг босгогч Рахел Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай!#Эх 29:31 12Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр чамд өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Иудад Тамарын төрүүлж өгсөн Перезийн гэр адил болох болтугай! гэцгээв.#Эх 38:27–30
Давид хааны гарваль
13Ингээд Боаз Рутыг авч, тэр түүний эхнэр болов. Боаз түүн дээр орсонд ЭЗЭН түүнийг хөл хүндтэй болгож өгөв. Тэгээд тэр хүү төрүүлэв. 14Тэгтэл эмэгтэйчүүд Наомид
—Чамайг өнөөдөр өв золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Түүний нэр Израильд алдарших болтугай! 15Тэр танд амь амьдралыг сэргээгч, өндөр насыг тань тэтгэгч байх болтугай! Учир нь таныг хайрладаг, таны хувьд долоон хөвгүүнээс дээр бэр чинь Боазд хүү төрүүлэв гэцгээв. 16Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд#4:16 эсвэл түүнийг байнга тэвэрч эсвэл түүнийг үрчилж аваад түүний өрлөг эх болов. 17Хөрш эмэгтэйчүүд нь
—Наомид хүү төрөв гээд түүнд Обед гэдэг нэр өгөв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.
18Перезийн уг угсааг тоочвол: Перезд хүү төрсөн нь Хезрон. 19Хезронд хүү төрсөн нь Рам, Рамд хүү төрсөн нь Амминадаб, 20Амминадабт хүү төрсөн нь Нахшон, Нахшонд хүү төрсөн нь Салмон, 21Салмонд хүү төрсөн нь Боаз, Боазд хүү төрсөн нь Обед, 22Обедод хүү төрсөн нь Иесси бөгөөд Иессид Давид төржээ.

Currently Selected:

Рут 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy