YouVersion Logo
Search Icon

Илчлэл 14

14
Хурга ба хүмүүс
1Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.#Езк 9:4; Илч 7:3 2Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа. 3Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. 4Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. 5Тэдний амнаас ямар ч худал хуурмаг олдсонгүй. Тэд гэм зэмгүй.#Зеф 3:13
Гурван тэнгэрэлчийн мэдээ
6Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна. 7Тэр чанга дуугаар
—Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.
8Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган
—Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.#Иса 21:9; Иер 51:8; Илч 18:2
9Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар
—Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, 10тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.#Иса 51:17; Эх 19:24; Езк 38:22 11Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.#Иса 34:10 12Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.
13—Одооноос эхлээд, Эзэн дотор үхэгч үхэгсэд нь ерөөлтэй еэ! гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс
—Тийм ээ, тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлс нь дагадаг гэж айлдав.
Дэлхийн ургацыг хураах нь
14Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа.#Дан 7:13 15Өөр нэгэн тэнгэрэлч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан
—Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хашхирч байна.#Иое 3:13 16Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.
17Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэрэлч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв. 18Галыг захирах эрх мэдэлтэй өөр тэнгэрэлч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэрэлчид хандан
—Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцуудыг хураа гэж чангаар дуудан хэлэв. 19Тэнгэрэлч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их шахуургад хаялаа. 20Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав.#Иса 63:3; Гаш 1:15; Илч 19:15

Currently Selected:

Илчлэл 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in