YouVersion Logo
Search Icon

Илчлэл 11

11
Хоёр гэрч
1Тэгээд надад таяг мэт саваа өгөөд
—Бос. Бурханы сүмийг, тахилын ширээг болон тэнд мөргөгсдийг хэмж.#Езк 40:3; Зех 2:1–2 2Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот дөчин хоёр сарын турш талхлагдах болно.#Лк 21:24 3Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.
4Тэд бол дэлхийн Эзэний өмнө буй хоёр чидун мод, хоёр дэнгийн суурь юм.#Зех 4:3,11–14 5Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой. 6Өөрсдийнх нь эш үзүүлэх өдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.#1Ха 17:1; Гэт 7:17–19; 1См 4:8
7Тэднийг гэрчлэлээ төгсгөхөд оёоргүй гүнээс гарч ирэх нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлж алах болно.#Дан 7:7,21; Илч 13:5–7, 17:8 8Сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд тэдний цогцос хэвтэх болно. Тэнд мөн тэдний Эзэн цовдлогдсон билээ.#Иса 1:9–10 9Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турш харах бөгөөд цогцсыг нь булшинд тавихыг зөвшөөрөхгүй. 10Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.
11Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал гарч тэдний дотор ороход тэд хөл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нөмөрлөө.#Езк 37:10 12Чанга дуу тэнгэрээс гарч
—Наашаа гараад ир гэж өөрсдөд нь хэлэхийг тэд сонсоод тэд үүлэн дотор тэнгэр өөд одоход дайснууд нь тэднийг харав.#2Ха 2:11 13Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.#Илч 6:12, 16:18
14Хоёр дахь гай тотгор өнгөрлөө. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.
Долоо дахь бүрээдэлт
15Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.#Гэт 15:18; Дан 2:44, 7:14,27 16Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж
17Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та аугаа их хүчээ авч, хаанчиллаа. 18Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.#Дуу 2:5, 110:5, 115:13 19Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.#Илч 8:5, 16:18,21

Currently Selected:

Илчлэл 11: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy