YouVersion Logo
Search Icon

Дуулал 88

88
Гутралын эсрэг залбирал
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал. Удирдаачид: Махалат Леаннотын дагуу. Езра хүн Хеманы маскил.
1Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан,
Би өдрөөр болон шөнөөр ч
Таны өмнө хашхирсан.
2Миний залбирлыг өмнөө авчраач!
Миний хашхиралтад чихээ тавиач!
3Учир нь сэтгэл минь
Зовлон бэрхшээлээр дүүрч
Амь минь Үхэгсдийн оронд ойртов.
4Би нүх уруу буугчдын дунд тоологдов.#88:4 эсвэл Надад тусламж үгүй.
Би хүч чадалгүй хүн адил,
5Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг үхдэлтэй адил болов.
Та тэднийг дахин үл санана.
Учир нь тэд Таны мутраас таслагджээ.
6Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавив.
7Таны хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та бүх давалгаагаараа намайг зовоов. Села
8Та танилуудыг минь надаас холдуулав.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгов.
Би түгжигдэн гарч эс чадна
9Зовлон зүдүүрээс болж нүд минь ч сульдана.
Аяа ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудна.
Би Тан уруу гараа сунгана.
10Та үхэгсдэд гайхамшиг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
11Хайр энэрэл тань булшинд,
Таны үнэн Сүйрлийн газарт тунхаглагдах уу?
12Таны гайхамшгууд харанхуйд,
Таны зөвт байдал марталтын газар мэдэгдэх үү?
13Харин ЭЗЭН, би тусламж гуйн
Тан уруу хашхирна.
Өглөөд залбирал минь Таны өмнө ирэг.
14Өө ЭЗЭН, Та юунд амийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
15Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аюумшигуудыг амсан тэвднэм.
16Таны шатаж буй хилэн
Дээгүүр минь өнгөрсөн.
Таны аймшгууд намайг устгасан.
17Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлж
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
18Та амраг хайртыг бас анд нөхрийг
Надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд байна.

Currently Selected:

Дуулал 88: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy