YouVersion Logo
Search Icon

Дуулал 85

85
Ивээлээ сэргээхийг гуйхуй
Удирдаачид: Корагийн хөвгүүдийн дуулал.
1Аяа ЭЗЭН Та
Өөрийн нутагт ивээлээ үзүүлсэн.
Та Иаковын олзлогдогсдыг буцааж ирүүлсэн.
2Та ард түмнийхээ хилэнцийг уучилсан.
Та бүх нүглийг нь далдалсан. Села
3Та бүх уураа зайлуулсан.
Та шатаж буй хилэнгээсээ эргэж буцсан.
4Аяа бидний авралын Бурхан,
Биднийг сэргээж, бидэнд хандсан
хилэнгээ зогсоогооч.
5Та бидэнд мөнхөд унтууцах юм уу?
Та бүх үеийнхэнд хилэгнэсээр байх уу?
6Таны хүмүүс Танд баярлахын тулд
Та Өөрөө биднийг сэргээхгүй гэж үү?
7Аяа ЭЗЭН, хайр энэрэлээ бидэнд үзүүлж,
Авралаа бидэнд хайрлаач!
8Бурхан ЭЗЭНий айлдахыг
Би сонсохыг хүснэм.
Учир нь Тэр Өөрийн ард түмэн хийгээд
Бишрэлтнүүддээ амар тайвныг айлдана.
Харин тэднийг мунхаглал уруу
Бүү эргүүлээч!
9Газар нутагт маань
сүр жавхлан оршихын тулд
Түүнээс эмээгчдэд аврал нь үнэхээр ойр байна.
10Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ.
Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ.
11Газраас үнэн соёолж
Зөв шударга байдал тэнгэрээс өнгийнө.
12Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд
Газар нутаг маань ургацаа ургуулна.
13Зөвт байдал Түүний өмнө явж,
Тэрээр алхмуудаа замд нь тавина.

Currently Selected:

Дуулал 85: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in