Дуулал 8
8
Тэнгэрлэг суу ба хүмүүн зиндаа
Удирдаачид. Давидын дуулал, гит дээр.
1ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд
Юутай суу алдартай вэ!
Та цог жавхлангаа
тэнгэрсийн дээгүүр байрлуулсан билээ.
2Өстнүүдээсээ болж
Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар
Хүч чадлыг Та бататгасан нь
Дайсан ба хонзогногчийг
Дуугүй байлгахын тулд болой. #Мт 21:16
3Таны мутрын бүтээл тэнгэрсийг,
Таны цогцлоон байгуулсан сар, оддыг
Би тунгаан бодму.
4Хүн гэгч юу болоод
Та түүнд санаа тавьж,
Хүмүүн гэгч юу болоод
Та түүнийг анхаарна вэ?#Иов 7:17–18; Дуу 144:3; Евр 2:6–8
5Та түүнийг Бурханаас#8:5 Өөрөөсөө эсвэл бурхдаас эсвэл тэнгэрэлч нараас арай доохно болгожээ,
Алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ.
6Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулдаг.#1Ко 15:27; Еф 1:22; Евр 2:8
Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь
7Хонь үхэр бүгд,
Мөн хээрийн араатан амьтад,
8Тэнгэрийн шувууд болон далайн загас
Усан замаар сэлэгч бүхэн юм.
9ЭЗЭН, бидний Эзэн,
Таны нэр бүх газар дэлхийд
Юутай суу алдартай вэ!
Currently Selected:
Дуулал 8: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.