Дуулал 73
73
ГУРАВДУГААР НОМ
(Дуулал 73–89)
Дарлагчаас чөлөөлөгдөхийн төлөө гуйлт
Асафын дуулал.
1Үнэндээ Бурхан Израильд,
Зүрх цэвэртэнд бас сайн.
2Хөл минь, гэтэл бараг бүдрэв.
Ул минь, тэгтэл хариугүй халтирав.
3Гэм буруутны амжилтыг хараад
Сайрхагчид би атаархав.
4Тэд үхэх цагтаа зүдүүргүй агаад
Бие хаа нь тарган юм.
5Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,
Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
6Тиймээс бардамнал нь
Тэдний хүзүүний зүүлт болж,
Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.
7Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ
Зүрхний нь төсөөллүүд хүслээс нь илүү.#73:7 ЭНО-д Тэдний зүрх нүглээр урсана. Еврейд нь тодорхойгүй.
8Тэд элэглэж,
Дарангуйллын талаар хорсолтой өгүүлж,
Ихэмсгээр бас ярьцгаана.
9Тэд амаараа тэнгэрсийг эсэргүүцэж,
Хэл нь газар дэлхийгээр сэлгүүцнэ.
10Тиймээс түүний хүмүүс
Энэ газарт эргэн ирж,
Бялхам их усыг ууна.
11Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?
Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэцгээнэ.
12Харагтун, эдгээр нь буруутууд юм
Үргэлж санаа амар байж
Эд хөрөнгөө тэд арвижуулна.
13Үнэндээ би зүрхээ
Дэмий л зэмгүй цэвэр байлгаж,
Гараа гэмгүй байдал дотор угаалаа.
14Учир нь би өдөржин сахилгажуулагдаж,
Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
15Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол,
Харагтун, би Таны хүүхдүүдийн
үе удмаас урвах байсан.
16Үүнийг ойлгохоор бодох үед минь
Надад маш хэцүү байв.
17Бурханы ариун газарт орох хүртэл минь
Ийн үргэлжлэв.
Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан
18Үнэндээ Та тэднийг
Халтиргаатай газар байлган
Та тэднийг мөхөл уруу хаясан
19Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж!
Тэд гэнэтийн аймшгаар
Бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
20Зүүднээс сэрэх мэт тэднийг босгохдоо, ЭЗЭН Та,
Дүр төрхийг нь ч үл ойшооно.
21Зүрх минь гашуудан
Дотроо би цоо хатгагдахдаа
22Би тэнэг, ухвар мөчид байж
Таны өмнө би адгуус адил байжээ.
23Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна
Та баруун гараас минь барьсан.
24Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж,
Хожим намайг сүр жавхланд угтан авна.
25Тэнгэрт Танаас гадна
Хэн надад байгаа вэ?
Танаас өөр юуг ч
Газар дээр би үл хүснэ.
26Бие махбод хийгээд зүрх минь
Үгүй болж болох ч,
Бурхан мөнхөд зүрхний минь хад
Хувь ногдол минь юм.
27Учир нь, харагтун,
Танаас хол байгчид нь сөнөх болно.
Танд итгэлгүй бүгдийг
Та устгасан билээ.
28Харин Бурханд ойр байх нь надад сайн.
Таны бүх үйлсийг тунхаглахын тулд
Би БУРХАН Эзэнийг
Хоргодох газраа болгосон.
Currently Selected:
Дуулал 73: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.