Дуулал 34
34
Хүнд байдлаас хэлтэрсний төлөө талархал
Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлж, хөөгдөөд явах үеийн Давидын дуулал.
1Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.
Түүнийг магтах нь миний аманд
үргэлж байх болно.
2Сэтгэл минь ЭЗЭН дотор сайрхнам.
Даруу нэгэн үүнийг сонсон баярламуй.
3Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,
Хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе!
4Би ЭЗЭНийг хайсан агаад
Тэр надад хариулж,
Бүх айдсаас минь
Тэр намайг чөлөөлсөн.
5Тэд Түүнийг ажаад
Гэрэлтэх болсон хийгээд
Тэдний царай дахин
Ичгүүрт эс ормой.
6Энэ ядуу хүн хашхирахад
ЭЗЭН түүнийг сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь
Түүнийг аварсан болой.
7ЭЗЭНий тэнгэрэлч
Эмээгчдийнх нь эргэн тойронд байж
Тэднийг чөлөөлнө.
8ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ!
Дотор нь хоргоддог нэгэн
Юутай ерөөлтэй вэ!#1Пт 2:3
9Түүний ариун хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНээс эмээгтүн!
Учир нь түүнээс эмээгчдэд
Юу ч дутагддаггүй.
10Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг.
Харин ЭЗЭНийг хайгчид
Ямар ч сайн юмаар гачигдахгүй.
11Хүүхдүүд ээ, та нар ирж,
Намайг сонс.
Та нарт ЭЗЭНээс эмээхүйг
Би зааж өгье.
12Амийг хүсэмжилдэг бөгөөд
Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?#1Пт 3:10–12
13Хэлээ муу муухайгаас,
Уруулаа худал хэлэхээс сахин хамгаал!
14Муугаас салж, сайныг үйлд,
Амар тайвныг хай, мөшгө!
15ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр
Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.
16ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь
Тэдний дурсамжийг ч
Дэлхийгээс арилгахын тулд буюу.
17Зөвтүүдийг хашхирахад ЭЗЭН сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь тэднийг аварна.
18ЭЗЭН эмтэрсэн зүрхнүүдэд
Ойрхон байх агаад
Сүнсээрээ гэмшигчдийг авардаг.
19Зөв шударгын зүдүүр их авч,
ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.
20Бүх ясыг нь Тэрээр хамгаалан,
Тэднээс нэг нь ч хугарна үгүй.#Иох 19:36
21Буруутыг нүгэл нь алах
Зөвтийг үзэн ядагчид буруутгагдах.
22ЭЗЭН зарц нарынхаа амийг аврах агаад
Түүнд хоргодох хэн нь ч
Үл буруутгагдана.
Currently Selected:
Дуулал 34: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.