YouVersion Logo
Search Icon

Дуулал 29

29
Бурханы дуу хоолой
Давидын дуулал.
1Тэнгэрлэг биес ээ,
ЭЗЭНд өгөгдөгтүн!
Алдар хийгээд хүч чадал нь
ЭЗЭНд өгөгдөгтүн!
2Нэрийнх нь улмаас
Алдар нь ЭЗЭНд өгөгдөг!
Ариун хувцсыг өмсөн#29:2 Түүнийг үзэгдэх үед эсвэл Түүний ариун сүмд.
ЭЗЭНд мөргөгтүн!
3ЭЗЭНий дуу хоолой
Усан дээгүүр байх ажгуу.
Алдрын Бурхан нүргэлмүй.
Их усан дээгүүрх ЭЗЭН буюу.
4ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,
ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай.
5ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч хугалдаг.
Тийм ээ, ЭЗЭН
Ливаны хуш модыг зомгол болгодог.
6Ливаныг тугал шиг,
Сирионыг зэрлэг үхрийн тугал шиг
Тэрээр оодгонуулдаг билээ.
7ЭЗЭНий дуу хоолой
Галын дөлийг салгамуй.
8ЭЗЭНий дуу хоолой
Цөл газрыг чичрүүлмүй.
ЭЗЭН, Кадешийн цөлийг чичрүүлдэг.
9ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,
Ойг нүцгэртэл хуу татдаг.
Сүмд нь юм бүгд
“Алдар” гэж хэлцгээх авай.
10ЭЗЭН, үерийн усан дээр суусан
Тийм ээ, ЭЗЭН сэнтийдээ
Мөнхөд хаанчлан заларна.
11ЭЗЭН, хүмүүстээ хүчийг хайрлан
ЭЗЭН, ард түмнээ
Амар амгалангаар ерөөнө.

Currently Selected:

Дуулал 29: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in