YouVersion Logo
Search Icon

Дуулал 20

20
Ялалтын залбирал
Удирдаачид. Давидын дуулал.
1Зовлон шаналангийн өдөр
ЭЗЭН чамд хариулаг!
Иаковын Бурханы нэр
Чамайг хамгаалаг!
2Тэр чамд ариун газраас тусламжийг илгээж,
Сионоос чамайг түших болтугай!
3Тэрээр бүх идээн өргөлийг чинь санаж,
Шатаалт тахилыг чинь хүлээн авах болтугай! Села
4Тэр чамд зүрхний чинь хүслийг хүртээж,
Чиний бүх зорилго төлөвлөгөөг биелүүлэх болтугай!
5Бид ялалтад чинь баярлан дуулж,
Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно.
ЭЗЭН бүх гуйлтыг чинь
Биелүүлэх болтугай!
6ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг
Одоо би мэднэ.
Тэр баруун гарынхаа аврах хүчээр,
Ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно.
7Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг.
Харин бид өөрсдийн
Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.
8Тэд бөхийн унацгаасан,
Харин бид босоцгоож,
Цэх шулуун зогсоцгоосон.
9ЭЗЭН, авраач!
Бидний дуудах өдөр
Хаан бидэнд хариулах#20:9 ЭЗО-дхариулаач Еврейд нь Тэр хариулах болно. болтугай!

Currently Selected:

Дуулал 20: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy