YouVersion Logo
Search Icon

Дуулал 130

130
Тэнгэрлэг авралыг хүлээхүй
Өгсөх дуу.
1Аяа, ЭЗЭН, би гүнээс
Тан уруу хашхирна!
2Эзэн, дуу хоолойг минь сонсооч!
Миний гуйлтын дуунд
Чихээ зөөлөн байлгаач!
3ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос,
Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?
4Харин Танаас эмээхийн тулд
Уучлал нь Танд байдаг билээ.
5Би ЭЗЭНийг хүлээдэг,
Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд
Үгэнд нь би найддаг билээ.
6Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр
Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм,
Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр.
7Израиль аа, ЭЗЭНд найдагтун!
Учир нь ЭЗЭНд хайр энэрэл хийгээд
Арвин золилт буй.
8Тэрээр Израилийг
Бүх хилэнцээс нь золино.#Мт 1:21; Тит 2:14

Currently Selected:

Дуулал 130: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in