YouVersion Logo
Search Icon

Дуулал 113

113
Гачигдагсдад туслагч Бурхан
1ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНий зарц нар аа, магтагтун,
ЭЗЭНий нэрийг магтагтун.
2Эдүгээгээс өнө мөнх хүртэл
ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
3Нар мандахаас жаргах хүртэл
ЭЗЭНий нэр магтагдах болтугай.
4ЭЗЭН бүх үндэстний дээгүүр
өргөмжлөгдсөн бөгөөд
Алдар нь тэнгэрсийн дээгүүр болой.
5Бурхан ЭЗЭНтэй маань
Хэн нь адил өндөрт заларч,
6Тэнгэр газар дээрхийг үзэхээр
Хэн бөхийдөг вэ?
7Тэрээр ядуусыг шорооноос өргөж,
Гачигдагсдыг үнсэн овооноос өндийлгөдөг нь
8Ноёдтой хамт,
Ард түмнийхээ ноёдтой хамт
суулгахын тулд болой.
9Хүүсэр эмэгтэйг
Хүүхдүүдийн жаргалт эх болгон
Тэрээр гэрт нь амьдруулдаг билээ.
ЭЗЭНийг магтагтун!

Currently Selected:

Дуулал 113: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in