YouVersion Logo
Search Icon

Дуулал 100

100
Бүх дэлхий ЭЗЭНийг магт
Талархлын дуулал.
1Бүх дэлхий,
ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!
2ЭЗЭНд баяртайгаар үйлчил!
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!
3ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй!
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд
бид өөрсдөө бус аа.
Бид Түүний ард түмэн,
Түүний бэлчээрийн хонин сүрэг.
4Түүний үүд хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор!
Түүнд талархал өргөж,
Түүний нэрийг магт.
5ЭЗЭН сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх,
Түүний итгэмж нь үеийн үед билээ.#1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11

Currently Selected:

Дуулал 100: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in