YouVersion Logo
Search Icon

Дуулал 10

10
Дайснаас ангижрахын төлөө залбирал
1ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ?
Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?
2Бардам зангаараа гэм буруутан нь
Зовлонт нэгнийг мөшгөдөг.
Өөрсдийнх нь сэдсэн башир явуулгад нь
Тэднийг унагаач.
3Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад
Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог.
4Гэм буруутан бардам нүүрлэж, эс хайдаг агаад
Түүний бүхий л санаа бодолд
“Бурхан байдаггүй”.
5Түүний зам ямагт бат бэх байж,
Таны шийтгэлүүд өндөрт,
Тэдний хараанаас гадуур билээ.
Бүх дайснуудаа тэр доромжилдог юм.
6Тэрээр зүрхэндээ
“Би огт ганхахгүй, үеэс үед
зовлон бэрхшээлтэй би учрахгүй” гэдэг.
7Тэдний аманд хараал болон ов мэх, дарамтлал дүүрэн#Ром 3:14
Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг.
8Тэрээр тосгодын нуувчуудад суудаг.
Далдхан газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг.
Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
9Арслан нүхэндээ мяраадаг шиг
Тэрээр нууц газруудад хэвтдэг
Ядарсан нэгнийг барихаар
Тэрээр хүлээн хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг
Торондоо оруулж барьдаг.
10Тэр мяраан атийн хэвтдэг бөгөөд
Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг.
11Тэгээд зүрхэндээ “Бурхан мартсан билээ.
Нүүрээ Тэр нуусан, хэзээ ч үүнийг харахгүй” гэдэг.
12ЭЗЭН, босооч!
Бурхан, мутраа өргөөч!
Ядуусыг бүү мартаач.
13Бурханыг юунд буруут нь харааж,
Зүрхэндээ тэрээр “Та буцааж нэхэхгүй” гэдэг вэ?
14Харин Та харсан билээ.
Учир нь мутраараа хариулахын тулд
Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ.
Ядуу нэгэн Танд даатгадаг.
Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.
15Буруутан хийгээд ёр мууг үйлдэгчийн гарыг хугалж,
Юу ч олохгүй болтлоо
Гэм бурууг нь хайн илрүүлээч.
16ЭЗЭН үүрд мөнхөд Хаан юм
Газар нутгаас нь үндэстнүүд устгагдсан билээ.
17ЭЗЭН, Та даруу хүний
хүсэлтийг сонссон билээ.
Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.
18Ингэснээр дэлхий дээрх хүмүүсээс
Дахин давтан сүрдэхгүй болгож
Өнчин хийгээд хэлмэгдсэн хүнийг зөвтгөөч.

Currently Selected:

Дуулал 10: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in