YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 6

6
Санаж явах сургамж
1Хүү минь, хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж,
Гаднын хүнтэй гар барьсан бол
2Уруулаасаа гарсанд боогджээ,
Амаараа хэлсэнд олзлогджээ,
3Хүү минь, хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул
Өөрийгөө авар, даруй үйлд
Яв, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалж гуй.
4Нүд чинь нойронд бүү дийлдэг
Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг
5Анчнаас зугтагч гөрөөс мэт
Ангуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.
6Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь.
7Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал
8Зунаар тэжээлээ бэлдэж,
Ургацаар хүнсээ цуглуулдаг.
9Хэдий хүртэл хэвтэх вэ?
Нойрноосоо хэзээ сэрэх юм, залхуу минь?
10Жаахан унтаж, жаахан дугхийгээд,
Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь#Сур 24:33–34
11Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт,
Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий.
12Үл бүтэх хийгээд ёс бус хүний хэл ам нь гажиж,
13Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана.
14Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж,
Зөрчил хэрүүлийг ямагт тараана.
15Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж,
Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана.
16ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад
Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.
17Дээгүүр хардаг нүд,
Худал хэлдэг хэл,
Гэмгүйн цусыг урсгагч гар,
18Гэм хортой санааг сэдэгч зүрх,
Ёрын мууд яаран гүйгч хөл,
19Гүжирддэг хуурамч гэрчлэгч болон
Ах дүүст зөрчлийг тараагч нар ажээ.
20Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь.
Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь.
21Зүрхнээсээ үүнийг байнга уя,
Хүзүүгээ үүгээр ороо.
22Энэ нь явахад чинь удирдаж,
Нойрсоход чинь хамгаалан,
Сэрэхэд чинь чамтай ярина.
23Тушаал нь дэнлүү,
Хууль заавар нь гэрэл,
Сургамжит зэмлэлүүд нь амийн зам.
24Ёрын эмээс ч тэр,
Садар эмийн наалинхай үгсээс ч тэр,
чамайг хамгаална.
25Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул.
Гоёмсог харцанд нь бүү олзлогд.
26Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх.
Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл.
27Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү?
28Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу?
29Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу.
Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.
30Өлсөхийн эрхэнд өөрийгөө цатгах гэж хулгайлагч хулгайч үл жигшигдэнэ.#6:30 Хүмүүс жигших үү?
31Гэсэн ч баригдваас тэр долоо нугалан төлж,
Гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө.
32Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаад
Энэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг.
33Тэрээр шарх, гутамшгийг амсавч
ичгүүр нь хэзээ ч арилахгүй.
34Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраана.
Өс хонзонгийн өдрөө тэр үл өршөөнө.
35Ямар ч төлөөсийг тооцохгүй,
Ямар ч агуу бэлгийг авахгүй.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Videos for Сургаалт үгс 6