Сургаалт үгс 18
18
1Сувдаг шунахай хүн адайр байх.
Саруул ухаан бүрийн эсрэг сөрөх.
2Мулгуу нэгэн ухааныг эс таалан
Зүрхээ л илэрхийлэн ярьдаг.
3Цөвт нэгэн ирэхэд жигшүүр ч ирэх.
Гутамшгийн хамт тохуурхал байх.
4Хүмүүний амны үгс гүн ус мэт.
Мэргэн ухааны ундарга урсах горхин лугаа адил.
5Буруутанд нүүр тал засах ч
Зөвтийг шүүхэд түлхэн унагах ч
Зүйд эс нийцюү.
6Мулгуу нэгний уруул хэрүүл авчрах.
Ам нь зодуур дуудах.
7Мулгуу нэгний ам өөрийг нь сүйтгэх.
Уруул нь сэтгэлийг нь урхидах.
8Хов яригчийн үгс амтат идээ мэт
Ходоодны мухарт ч хүрнэ.
9Ажилдаа хойрго хүн
Шамшигдуулагчийн ах дүү юм.
10ЭЗЭНий нэр бат цамхаг.
Зөвт нь гүйн ороод аюулгүй.
11Баячуудын хөрөнгө нь хүчирхэг хот
Өөрийнх нь төсөөлөлд өндөр хана мэт буюу.
12Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх.
Алдрын өмнө даруу дорд байдал.
13Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь
мулгуу агаад ичгүүртэй.
14Хүмүүний сүнс өвчнөө тэсвэрлэх авч
Хэн цөхөрсөн сүнсийг тэнхрүүлэх вэ?
15Ухаарагчийн зүрх мэдлэгийг олж авдаг.
Мэргэний чих мэдлэгийг эрдэг.
16Хүнд өгсөн бэлэг сэлт хаалгуудыг нээх.
Хүндэт нэгэнтэй ч хүртэл учруулах.
17Хөрш нь ирж, шалгахаас нааш
Хэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв байдаг.
18Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх агаад
Шаламгай хүчтэнүүдийн хоорондохыг ч шийдэх аж.
19Тэрсэлдсэн ах дүүс
Хүчирхэг хотоос ч бэрх.
Хэрүүл нь цайзын үүдний хөндөл мод мэт.
20Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх.
Уруулынхаа ашиг шимээр цадах.
21Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй
Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.
22Эхнэр ологч нь сайныг олох.
ЭЗЭНээс бас тааллыг авах.
23Ядуу нэгэн өршөөл гуйх.
Баян нэгэн догшноор хариулах.
24Үерхэгчид нь хүнийг эвдэж болох.
Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.
Currently Selected:
Сургаалт үгс 18: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.