YouVersion Logo
Search Icon

Обадиа 1

1
Бардам Едомыг номхтгоно
1Обадиагийн үзэгдэл.
Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар.
ЭЗЭНээс бид мэдээ сонсов,
“Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж
Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.#Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Мал 1:2–5
2“Харагтун, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно.
Чи үлэмж ихээр басамжлагдана.
3Хадны ангалаар амьдарч,
Газрын өндөрлөгт нутагладаг чамайг
Зүрхний чинь ихэрхэл хуурчээ.
«Хэн намайг газарт буулгах вэ?» гэж
Зүрхэндээ чи хэлнэ үү?
4Чи бүргэд адил өндрөө авч,
Оддын дунд үүрээ зассан ч
Би чамайг тэндээс доош унагана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Едомын хэрцгийллийн хариу
5“Хэрэв хулгайч нар танай уруу ирвээс,
Шөнөөр дээрэмчид орвоос
Чи яаж сүйрэх бол!
Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ авна гэж үү?
Усан үзмийг хураагчид чам дээр ирвээс
Тэд үлдэгдэл үлдээх үү?
6Есавыг сандаачиж,
Хэрхэн нууцлагдсан эрдэнэсийг нь
Хайн гаргаж ирэх бол доо!
7Холбоотон байсан бүхэн чинь
Хилийн зүг чамайг шахаж,
Эв найртай гэгдэх хүмүүс
Чамайг мэхэлж түрэмгийлнэ.
Талхыг чинь идэж явсан тэд
Дор чинь урхи тавина.
Үүнийг гэх хүн үгүй.
8Мэргэдийг Едомоос,
Ухааныг Есавын уулаас устгах минь
Тэр өдөр биш үү?” хэмээн
ЭЗЭН тунхаглаж байна.
9“Теман аа, дайчин эрс чинь айдаст автан
Есавын уулын хүн бүр
Егүүтгэлээр таслагдана
Едом дүүгээ хэрцгийлжээ
10Дүү Иаковтаа#1:10 Дүү Иаков: Израиль буюу Иаков нь Есавын дүү, Исаакийн хүү. Едомчууд нь Есавын удам юм. үйлдсэн хүчирхийллээс болж
Ичгүүр чамайг нөмрөх агаад
Эгнэгт таслагдах болно, чи.
11Тэр өдөр чи холхон зогсож,
Тэр өдөр гаднынхан түүний баялгийг авч одсон.
Гулдан хаалгаар нь гаднынхан орж ирэн
Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр
Чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.
12Дүүгийнхээ тэр өдрийг,
Харшлах аюулын өдрийг нь
Тавлаж бүү хар.
Сүйрлийн өдөрт нь Иудагийн хөвгүүдийн тухайд бүү баяс.
Зовлон шаналант өдөр нь чи
Амаа бардамнаж бүү нээ.
13Миний ард түмний гамшгийнх нь өдөр
Үүд хаалгаар нь бүү ор.
Гамшгийнх нь өдөр гай зовлонг нь бүү хар.
Гамшгийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүү хүр.
14Оргон дайжигсдыг нь цавчих гэж замын уулзварт бүү зогс.
Амьд үлдэгсдийг нь зовлон шаналангийн өдөрт бүү тушаа.
15Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна.
Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно.
Чиний үйл толгойд чинь эргэж буух болно.
16Ариун ууланд минь та нарын уусантай адил
Бүх үндэстэн үргэлжлүүлэн уух болно.
Урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт тэд ууж,
Залгилж мөн хэзээ ч байгаагүй мэт байх болно.
Эцсийн ялалт
17Гэвч Сион уулан дээр аврал оршиж,
Энэ уул нь ариун байх болно.
Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгийг эзэмшихэд
18Иаковын гэр гал, Иосефын гэр дөл болж,
Есавын гэр харин сүрэл мэт болох тул
Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь
Тэднийг галд хаяж шатаана.”
Учир нь ЭЗЭН айлджээ.
19Дараа нь Есавын уулыг негевчүүд,
Филистийн талыг шефелачууд эзэмших болно.
Мөн тэд Ефраимын нутаг,
Самарийн нутгийг эзэмших бөгөөд
Гилеадыг Бениамин эзэмших болно.
20Халад байгаа Израилийн хөвгүүдийн цөлөгдөгсөд нь
Зарефат хүртэлх нутгийг эзэмших бөгөөд
Сефарадад буй Иерусалимын цөлөгдөгсөд нь
Негевийн хотуудыг эзэмших болно.
21Аврагч нар Есавын уулыг шүүхээр Сион уул өөд өгсөж,
Хаанчлал ЭЗЭНийх болно.

Currently Selected:

Обадиа 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in