YouVersion Logo
Search Icon

Тооллого 25

25
Пеорын Баалд мөргөсөн нь
1Израиль Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв. 2Тэд бурхдынхаа тахилд ард түмнийг урьсан бөгөөд ард түмэн идэж, тэдний бурхдад мөргөжээ. 3Израиль өөрсдийгөө Пеорын Баалтай нийлүүлжээ. Тэгэхэд ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг дүрэлзэв. 4Мосед ЭЗЭН
—Ард түмний бүх удирдагчийг авч, тэднийг гэгээн цагаан өдрөөр#25:4 эсвэл олны өмнө ЭЗЭНий өмнө дүүжлэгтүн. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм гэж айлдав. 5Мосе Израилийн шүүгчдэд
—Та нарын хүн нэгбүр чинь Пеорын Баалтай өөрсдийгөө нийлүүлсэн хүмүүсээ алагтун гэлээ.
6Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийг уулзалтын майхны үүдэнд уйлж байхад Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Мосегийн нүдний өмнө болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нүдний өмнө ах дүүсийнхээ дунд нэгэн мидиан эмэгтэйг авчрав. 7Тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа хотол түмний дундаас босож, гартаа жад авав. 8Тэрээр израиль эрийн араас майханд орж, израиль эрийг бас эмэгтэйн хэвлийг цоо сүлбэн, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гамшиг зогслоо. 9Гамшгаар үхэгсэд хорин дөрвөн мянга болжээ.
10ЭЗЭН, Мосетэй ярин
11Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгахгүйн тулд тэдний дунд Миний төлөө хардсанаараа тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас Израилийн хөвгүүдээс Миний уур хилэнг эргүүлжээ. 12Тиймээс ийн хэл “Харагтун, Би түүнд амар тайвны гэрээгээ өгч байна. 13Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.
14Мидиан эмэгтэйтэй хамт алуулсан хүн буюу алуулсан израиль эрийн нэр Салугийн хүү Зимри бөгөөд тэрээр Симеоны дунд эцгийн бүлийн удирдагч байв. 15Алуулсан мидиан эмэгтэйн нэр Козби бөгөөд тэрээр Мидианы эцгийн бүлийн ард олны тэргүүн Зурын охин байлаа.
16ЭЗЭН, Мосетэй ярин
17Мидианчуудтай дайсагнан, тэднийг бут цохь. 18Учир нь тэд өөрсдийн заль мэхээр та нарт дайсагнан, Пеорын улмаас болсон гамшгийн өдөр алуулсан өөрийн эгч, Мидианы удирдагчийн охин Козбийн хэрэг болон Пеорын хэргээр та нарыг хууран мэхэлсэн гэж айлдлаа.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in