YouVersion Logo
Search Icon

Тооллого 19

19
Ухаагч бяруу шатаах зан үйл
1Дараа нь ЭЗЭН, Мосе Аарон нартай ярин
2ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг нь энэ болой. Тэрээр “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулганд орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. 3Та нар түүнийг тахилч Елеазарт өгөх бөгөөд бярууг хуарангийн гадна авчран, тахилчийн өмнө#19:3 эсвэл Тэр үүнийг хуарангаас гадагш зүүн зүгт аваачин нядална. нядлах болой. 4Тахилч Елеазар түүний цуснаас хуруун дээрээ аваад, уулзалтын майхны урд талыг чиглүүлэн долоон удаа сүрчих болой. 5Тэгээд охин бярууг тахилчийн нүдний өмнө шатаана. Түүний арьс, мах, цус болон сэвсийг шатаах болой. 6Тахилч хуш мод, балуун болон хүрэн улаан даавууг авч, шатаж буй охин бярууны голд чулуудна. 7Тэгээд тахилч хувцсаа угаан биеэ усанд булхаад, дараа нь хуаранд орох болой. Тэрээр үдэш болтол бузартсан байх болно. 8Бярууг шатаагч нэгэн нь усанд хувцсаа угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой. 9Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн хотол түмний бузрыг зайлуулах усанд зориулан хадгалах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой.#Евр 9:13 10Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм.
Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй ирмэл хүнд улиран үргэлжлэх зарлиг болой. 11Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоо хоног бузартсан байх ажгуу. 12Тэрээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өнөөх усаар өөрийгөө цэвэршүүлснээр цэвэр болно. Гэвч тэр хүн гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өөрийгөө эс цэвэршүүлэх аваас цэвэр болохгүй. 13Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна.
14Майхан дотор хүн үхэх үеийн хууль нь ийм билээ. Майханд орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоног бузартсан байх болой. 15Амыг нь бүтээгээгүй юмуу уяагүй онгорхой сав бүр бузар болох ажгуу. 16Мөн илдээр алагдсан нэгэнд хээр талд байхдаа хүрсэн эсвэл үхсэн нэгэнд эсвэл хүний яс, булшинд хүрсэн хэн нэгэн байвал тэр хүн долоо хоног бузартсан байх болно. 17Бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саванд хийн дээр нь урсгал усыг нэмэх болой. 18Цэвэр хүн балууныг аваад усанд дүрж, майхан болон бүх тавилга дээр мөн тэнд байсан хүмүүст мөн ясанд эсвэл алагдсан хүнд эсвэл зүгээр л үхсэн нэгэнд эсвэл булшинд хүрсэн хүн дээр сүрчих ажгуу. 19Цэвэр хүн нь бузартсан хүн дээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр сүрчих ёстой. Долоо дахь өдөрт нь тэр өнөөх хүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш гэхэд цэвэр болох болой. 20Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой.
21Бузрыг цэвэршүүлэх усыг сүрчсэн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд бузрыг цэвэршүүлэх усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан байна гэдэг нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх зарлиг болох ажгуу. 22Түүнчлэн бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” гэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in