Нехемиа 9:19-21
Нехемиа 9:19-21 АБ2013
Та агуу энэрлээрээ тэднийг цөлд орхисонгүй. Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй. Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч Шөнөөр тэднийг орхисонгүй. Тэдэнд зааварчлахын тулд Та сайн Сүнсээ өгөв. Та маннагаа тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн. Үнэхээр цөлд дөчин жилийн турш Та тэднийг тэтгэсэн ба тэд эс гачигдав. Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.