Матай 14
14
Баптисч Иоханы үхэл
(Мк 6:14–29; Лк 9:7–9)
1Тэр үед захирагч Херод, Есүсийн сургийг сонсов. 2Херод зарц нартаа
—Энэ бол баптисч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. 3Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.#Лк 3:19–20 4Яагаад гэвэл Иохан, Херодод
—Херодиаг та авах нь хууль бус юм гэж хэлсэн ажээ.#Лев 18:16, 20:21 5Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв. 6Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж Херодод таашаагджээ. 7Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав. 8Охин, эхийнхээ ятгалгаар
—Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ. 9Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон зочдоосоо болоод түүнийг нь өгөхийг тушаав. 10Ингээд тэр хүн илгээж, шоронд Иоханы толгойг авчээ. 11Толгойг нь охинд царан дээр авчирч өгсөнд тэрээр эхдээ аваачив. 12Иоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад, явж Есүст мэдэгдлээ.
Таван мянган эрийг хооллов
(Мк 6:30–44; Лк 9:10–17; Иох 6:1–14)
13Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа. 14Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв. 15Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж
—Энэ газар зэлүүд мөн цаг хэдийнээ оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв. 16Харин Есүс тэдэнд
—Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэхэд 17тэд Түүнд
—Бидэнд таван талх, хоёрхон загаснаас өөр юм алга гэсэнд
— 18Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв. 19Есүс хурсан олныг зүлгэн дээр суулгахыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн ерөөгөөд, талхыг хувааж, хурсан олонд өгүүлэхээр шавь нартаа өгөв. 20Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цөвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв. 21Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ.
Усан дээгүүр алхав
(Мк 6:45–52; Иох 6:15–21)
22Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур шавь нараа завинд суулгаж, нөгөө эрэг уруу түрүүлэн явуулав. 23Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. 24Харин завь хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давалгаанд түрэгдэж байлаа. 25Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав. 26Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч
—Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав. 27Харин тэр даруй Есүс тэдэнд хандан
—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.
28Петр Түүнд
—Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд 29Тэр
—Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав. 30Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд
—Эзэн, намайг авраач гэж орилоход нь 31Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч
—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ. 32Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. 33Завин дээр байгсад Түүнд мөргөж
—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
Геннесаретэд өвчтөнийг эдгээв
(Мк 6:53–56)
34Тэгээд тэд нуурыг гаталж Геннесарет нутагт хүрчээ. 35Тэр нутгийн эрчүүд Түүнийг таниад, хавь орчныхоо бүх газарт үг илгээж, өвчтэй болгоныг Түүнд авчирлаа. 36Тэд Түүнээс зөвхөн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэж байлаа.
Currently Selected:
Матай 14: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.