YouVersion Logo
Search Icon

Леви 22

22
Ариун өргөл
1ЭЗЭН, Мосетэй ярин айлдахдаа
2Израилийн хөвгүүдийн надад ариусгасан ариун зүйлд няхуур хандахыг бас Миний ариун нэрийг гутаахгүй байхыг Аарон ба түүний хөвгүүдэд сануулагтүн. Би ЭЗЭН. 3Тэдэнд “Хэрэв аливаа үеийнхний чинь бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд зориулсан ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би ЭЗЭН. 4Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл шүүрдэстэй хүн цэвэр болохоос нааш ариун зүйлсээс идэж болохгүй. Хэрэв хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрсэн хэн нэгэн эсвэл үрийн шингэн гаргасан хүн 5эсвэл бузартуулах аливаа мөлхөгчид хүрсэн хүн эсвэл бузартуулах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас, ямар ч бузар ялгаагүй 6ийм аливаа зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие махбодоо усанд булхахаас нааш ариун зүйлсээс идэх ёсгүй. 7Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун зүйлсээс идэж болно. Учир нь энэ нь түүний хоол болой. 8Тэрээр үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би ЭЗЭН. 9Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.
10Ямар ч гаднын хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй. 11Гэвч тахилч өөрийн мөнгөөр хүнийг худалдаж авбал тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд хоолноос нь идэж болно. 12Хэрэв тахилчийн охин гаднын хүнтэй гэрлэвэл ариун өргөлийн хувиас идэх ёсгүй. 13Гэвч тахилчийн охин нь бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхэдгүй, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гаднын хүн түүнээс идэх ёсгүй. 14Хэрэв хүн ариун зүйлсээс санамсаргүйгээр идэх аваас түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун зүйлийг тахилчид өгөх ёстой. 15Тэд Израилийн хөвгүүдийн, ЭЗЭНд өргөж буй ариун зүйлсийг гутаах ёсгүй. 16Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.
Таалалд багтах тахилууд
17ЭЗЭН, Мосед айлдахдаа
18Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярин “Израилийн гэрийн болон Израиль дахь аливаа ирмэл хүн ЭЗЭНд шатаалт тахил болгон ам өчгийн эсвэл сайн дурын бүх өргөлийг өргөхдөө 19хүлээн авагдахын тулд үхэр, хонь эсвэл ямаанаас согоггүй эрийг нь авчрах ёстой. 20Согогтой алив зүйлийг бүү өргө. Юу гэвэл, энэ нь та нарын төлөө хүлээн авагдахгүй. #Дх 17:1
21Хэн нэгэн ам өчгөө биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл болгон үхэр буюу бог малаас ЭЗЭНд эвийн тахил өргөх аваас хүлээн авагдахын тулд тэр нь согоггүй байх ёстой. Түүнд ямар ч согог гажиг байх ёсгүй. 22Сохор эсвэл гэмтэлтэй эсвэл зэрэмдэг эсвэл идээт шархтай эсвэл хамуутай эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээс тахилын ширээн дээр ЭЗЭНд галан тахилыг бүү өргө. 23Хэт томорч сунасан эсвэл согогтой жижиг мөчтэй бух эсвэл хургыг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болой. 24Гэмтсэн эсвэл бяцарсан эсвэл тасчуулсан эсвэл засуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Газар нутаг дээрээ ийм юм бүү үйлд. 25Гаднын хүний гараар ч ийм аливаа малыг Бурханыхаа талх болгон бүү өргө. Эдгээр нь гэмтэл, согог гажигтай тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
26ЭЗЭН, Мосед айлдахдаа
27Тугал, хурга, ишиг нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Харин найм дахь өдрөөс хойш ЭЗЭНд галан тахил болон хүлээн авагдаж болно. 28Харин үхэр ч бай, хонь ч бай түүнийг төлийнх нь хамт нэг өдөр бүү нядал. 29Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө та нарын өмнөөс энэ нь хүлээн авагдахуйцаар өргө. 30Үүнийг тэр өдрөө идэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч бүү үлдээ. Би ЭЗЭН.
31Та нар Миний тушаалуудыг сахин үйлд. Би ЭЗЭН. 32Би Израилийн хөвгүүдийн дотор ариунаар дуурсагдахын тулд та нар Миний ариун нэрийг бүү гутаа. Би та нарыг ариусгадаг ЭЗЭН бөгөөд 33та нарын Бурхан байхын тулд та нарыг Египет нутгаас гарган авчирсан. Би ЭЗЭН гэв.

Currently Selected:

Леви 22: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in