Иошуа 21
21
Левичүүдийн эзэмшил хот
1Тэгтэл левичүүдийн бүлийн тэргүүнүүд нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгийн бүлийн тэргүүнүүд дээр 2Канаан нутгийн Шилод ирж, тэдэнд хандан#Тоо 35:1–8
—ЭЗЭН бидэнд амьдран суух хотуудыг мал сүргийн бэлчээрийг нь оролцуулан өгөхийг Мосегоор дамжуулан тушаасан билээ гэв. 3Тийнхүү ЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд өөрсдийнхөө өвөөс левичүүдэд эдгээр хотуудыг, бэлчээр нутагтай нь хамт өглөө. 4Эхний шавга нь кохатчуудын урагт буув. Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар тахилч Аароны үр удам болох левичүүд хүлээн авав. 5Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургаас арван хотыг шавгаар Кохатын үлдсэн хөвгүүд хүлээн авлаа. 6Иссахар, Ашер, Нафтали овгуудын ургаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургаас арван гурван хотыг шавгаар Гершоны хөвгүүд хүлээн авав. 7Реубен, Гад, Зебулун овгуудаас арван хоёр хотыг Мерарийн хөвгүүд ургуудынхаа дагуу авав. 8Ингээд ЭЗЭНээс Мосегоор дамжуулан тушаасан ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд эдгээр хотуудыг бэлчээртэй нь шавгаар өглөө. 9Тэд Иуда овог болон Симеоны хөвгүүдийн овгоос дараах нэрээрээ дурдагдсан хотуудыг өгсөн бөгөөд 10Левийн хөвгүүдэд, кохатчуудын ургийнхны Аароны үр удамд эдгээр нь ногдсон юм. Учир нь эхний шавга тэдэн дээр буусан билээ. 11Ингээд тэд Иудагийн уулан дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн) эргэн тойрных нь бэлчээрийн хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм. 12Гэхдээ хотод харьяалагдах тариалангийн талбай болон тосгодыг нь тэд Иефуннегийн хүү Калебт өмч болгон өглөө. 13Тийнхүү тахилч Аароны хөвгүүдэд тэд хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Хеброныг бэлчээртэй нь, Либнаг бэлчээртэй нь, 14мөн Иаттир хотыг бэлчээртэй нь, Ештемоа хотыг бэлчээртэй нь, 15Холоныг бэлчээртэй нь Дебирийг бэлчээртэй нь, 16Аиныг бэлчээртэй нь, Иуттаг бэлчээртэй нь, Бет-шемешийг бэлчээртэй нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв. 17Бениамин овгоос Гибеон хотыг бэлчээртэй нь, Гебаг бэлчээртэй нь, 18Анатотыг бэлчээртэй нь, Алмоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 19Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хот нь бэлчээрүүдийнхээ хамт нийлээд арван гурван хот байлаа. 20Дараа нь Ефраим овгоос Кохатын хөвгүүдийн ургийн левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд хотуудыг хуваарилан өгөв. 21Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехемийг бэлчээртэй нь, Гезерийг бэлчээртэй нь, 22мөн Кибзаим хотыг бэлчээртэй нь, Бет-хороныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 23Дан овгоос Елтеке хотыг бэлчээртэй нь, Гиббетоныг бэлчээртэй нь, 24Аиалоныг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 25Манассегийн хагас овгоос Таанахыг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь хамт нийт хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв. 26Кохатын үлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээртэйгээ нийтдээ арав байлаа. 27Мөн Манассегийн хагас овгоос тэд левичүүдийн ургийн нэг болох Гершоны хөвгүүдэд алуурчдын хоргодох хот болох Башан дахь Голаныг бэлчээртэй нь, Бе-ештераг бэлчээртэй нь хамт нийт хоёр хотыг өгөв. 28Иссахар овгоос тэд Кишионыг бэлчээртэй нь, Дабератыг бэлчээртэй нь 29мөн Иармутыг бэлчээртэй нь, Ен-ганнимыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өглөө. 30Ашер овгоос тэд Мишалыг бэлчээртэй нь, Абдоныг бэлчээртэй нь 31мөн Хелкатыг бэлчээртэй нь, Рехобыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв. 32Нафталийн овгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот болох Галил дахь Кедешийг бэлчээртэй нь мөн Хаммот-дорыг бэлчээртэй нь, Картаныг бэлчээртэй нь хамт нийт гурван хотыг өгөв. 33Гершончуудын ургуудад ногдсон бүх хот нь бэлчээртэйгээ бүгд арван гурав байлаа. 34Зебулун овгоос тэд Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд Иокнеамыг бэлчээртэй нь, Картаг бэлчээрийнх нь хамт 35мөн Димнаг бэлчээртэй нь, Нахалалыг бэлчээрийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 36Реубен овгоос тэд Безерийг бэлчээртэй нь Иахазыг бэлчээртэй нь, 37Кедемотыг бэлчээртэй нь, Мефаатыг бэлчээртэй нь хамт бүгд дөрвөн хотыг өгөв. 38Гад овгоос тэд, алуурчдын хоргодох хот болох Гилеад дахь Рамотыг бэлчээртэй нь мөн Маханаимыг бэлчээртэй нь, 39Хешбон хотыг бэлчээртэй нь, Иазерыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 40Эд бүгд левичүүдийн ургийн үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн урагт шавгаар буусан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа. 41Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд нийтдээ дөчин найман эдлэн бэлчээртэй хот байв. 42Эдгээр хот тусбүр эргэн тойрондоо эдлэн бэлчээртэй байжээ. Бүх хот ийм байв. 43Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН, Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав. 44Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудаас нь хэн ч тэдний өмнө сөрөн зогсоогүй юм. ЭЗЭН бүх дайсныг нь тэдний гарт өгөв. 45Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч талаар эс болж бүгд биелэв.
Currently Selected:
Иошуа 21: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.