YouVersion Logo
Search Icon

Иов 35

35
Өөрийгөө зөвтгөснийг нь буруушаав
1Елиху цааш нь хариулж,
2—Өөрийнхийгөө шударга гэж бодож байна уу?
“Миний зөвт байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлсэн чинь зөв үү?
3“Зөвт байлаа гээд Танд ямар хэрэгтэй юм бэ?
Нүгэл хийлээ гээд ямар ашгийг би авах вэ?” гэдэг чинь юу вэ?
4Би чамд болон чамтай хамт буй андуудад чинь хариулъя.
5Тэнгэр өөд хараад, үз.
Дээр чинь буй үүлсийг хар.
6Нүгэл хийсэн бол чи түүнийгээ яахсан билээ?
Гэмт үйлдэл чинь олширвол чи түүнийгээ хэрхэхсэн билээ?#Иов 22:2–3
7Чи зөвт байлаа гээд
Түүнд юу наалдаж
Чиний гараас Тэр юу хүртэх вэ?
8Гэм буруу чинь чам шиг өөр нэгнийг нэрвэнэ,
Зөвт байдал чинь өрөөл бусдад хүрнэ.
9Тоо томшгүй дарлалуудаас болж тэд ёолон орилдог.
Хүчтэний гараас болж тэд хашхирцгаадаг ч
10“Шөнө ч тэр хүч өгдөг, Бүтээгч Бурхан минь хаана байна вэ?
11Газрын амьтдаас ч илүүгээр биднийг сургадаг,
Тэнгэрийн шувуудаас ч илүү биднийг Тэр мэргэн болгодог”
гэдэг хүн нэг ч байдаггүй.
12Тэд тэнд орилдог боловч
хорон муу хүмүүсийн бардамнал буй учир хариулагддаггүй.
13Хоосон орилохыг Бурхан сонсохгүй,
Төгс Хүчит Нэгэн үүнийг чинь анхаарахгүй.
14Түүнийг хардаггүй гэж чи өгүүлж байхад
Хэрэг чинь Түүний өмнө ил байгаа тул
Түүнийг хүлээ!
15Түүний уур хилэнгийн шийтгэл буугаагүй,
Нүгэл хилэнцийг чинь анхаараагүй энэ үед
16Амаа юунд утгагүй хоосноор нээнэ вэ, Иов оо.
Мэдлэггүйгээр үгсээ олшруулсаар байна, та гэв.

Currently Selected:

Иов 35: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in